Бидэнтэй нэгд

Дэлхий

Мишель Обама: Барак бол хананд бэхэлсэн эд зүйл шиг найдвартай эр хүн

Нийтэлсэн

Найман жил дэлхийн хамгийн хүчирхэг улсын тэргүүн хатагтай байсны эцэст эрх чөлөөтэй болоод гурван жилийг өнгөрүүлж буй Мишель Обама өнгөрөгч жил “Becoming“ буюу “Өдийг хүртэл” номоо худалдаанд гаргасан билээ. Тэрээр ном бичихээс гадна өсвөр насны охидод эрх тэгш боловсрол олгохын төлөөх хөдөлгөөн өрнүүлэх болсон юм. 

Түүнийг тэргүүн хатагтай болсных нь дараахан нэгэн сэтгүүлч “Цагаан ордонд сайхан байна уу” хэмээн асуухад хариуд нь “Жинхэнэ тамын амьдрал гэдэг чинь Цагаан ордны амьдрал. Би залхаж байна” хэмээн хариулж байсан удаатай. Тэгвэл хоёрантаа улирч тэргүүн хатагтайн албыг хашсан Мишель хэрхэн өөрчлөгдсөн бэ. Номоо худалдаанд гаргасныхаа дараа Опра Уинфритэй хийсэн Мишелийн ярилцлагаас товчлон хүргэе.

 

 

Та номоо худалдаанд гаргалаа. Яагаад заавал “Өдийг хүртэл” гэж нэрлэсэн юм бэ?

Үнэндээ би юуг, ямар дарааллаар бичихээ эхэндээ сайн мэдэхгүй байсан юм. Гэвч аз болоход надад нэгтгэн дүгнэх чадвар байсан гэх үү дээ. “Чи өсч өндийж, өдий хүртлээ юуг хүсч, мөрөөдөж ирсэн бэ”. Энэ асуултыг би өөрөөсөө асуусан учраас энэ номоо бичихээр шийдсэн. Магадгүй энэ асуулт энэ хорвоогийн хамгийн улиг болсон, муу асуулт байж болох л доо.

Та номондоо хүмүүсийн мэдэхгүй маш олон нууцуудыг дэлгэж тавьжээ. Өөрийнхөө хувийн амьдралын нууцуудыг дэлгэхээр шийдээ юу?

Үгүй дээ. Би зүгээр л тэргүүн хатагтай байхаа больсноор зарим нэг зүйлийг тунгаан бодох завтай болсон гэх үү дээ. Хүмүүс надаас “Та одоо болтол тэргүүн хатагтай хэвээрээ биш гэж үү. Хүмүүс тантай яаж тааралдсан газраа чөлөөтэй уулзаж болох юм бэ” гэхчлэн асуудаг. Мэдээж хэрэг хүмүүсийн асуусан эдгээр асуулт надад таалагддаг. Учир нь би өнгөрүүлсэн амьдралынхаа бүхий л шарх сорви, хар бараан дурсамжууддаа хайртай байдаг учраас. Өнгөрүүлсэн амьдралын минь хамаг л дурсамжууд намайг гайхалтай эрч хүчтэй болгодог юм. Би тэргүүн хатагтай байсан он жилүүдээ Цагаан ордны ажилтнууд болох эрч хүчтэй залуусын дунд өнгөрүүлж, тэдэнтэйгээ дотно найз нөхөд болцгоосон. Гэвч өөр нэг зүйл юу гээч, Опра минь. Өөр юу вэ гэвэл Барак бид хоёр өөрсдийгөө олон түмэнд таалагддаг үгүйгээ одоо болтол сайн мэдэхгүй байгаа явдал.

Тийм гэж үү?

Тийм ээ, Опра минь.

Үргэлж олны нүдэн дээр байхад, тэдний харцны төвд байх тэр мөчид нэг алхам ухарч, хөшигний цаана орж, хэдхэн хором амарчихаад буцаад гарч ирмээр санагддаг юм.

Би ямар олны танил супер од биш дээ хэмээн уурсан бодож, бусдын хүндлэл хайр шингэсэн тэр харцнаас бултчихмаар санагдах үе надад олон байсаан. Гэвч сэтгэл дотор тэгж санагдах бүртээ би өөртөө “Одоо дэндүү оройтсон. Учир нь чи бол АНУ-ын тэргүүн хатагтай” гэж хэлдэг байсан юм даа. Тэр тоолонд би өөртөө “Чи хэзээ ч шантрах ёсгүй. Чи хэзээд сорилт бэрхшээлийг даван туулж, юунаас ч айхгүй байж чадна” гэж хэлдэг байлаа.

Таны номыг уншсаны дараа ингэж бодогдохгүй л байх даа. Учир нь та чинь манай гаригийн хамгийн хүчирхэг эмэгтэйчүүдийн нэг шүү дээ. Та энэ номоороо өөрийн амьдралын бүхий л сайн, муу түүхээ бусадтай хуваалцаж чадсан болов уу?

Би тэргүүн хатагтай, харин Барак Ерөнхийлөгч биш болсноос хойш ердөө нэг долоо хоногийн дараа манай гэр бүл Цагаан ордноос нүүх хэрэгтэй болсон. Бид ердийн нэгэн даруухан хауст Цагаан ордноос хэдхэн километрийн зайтай амьдарч эхэлсэн юм. Бүхэл бүтэн найман жилийн дараа хаалганы хонхтой, тэгээд тэр нь дуугардаг тийм байшинд нүүн орсон нь би болон манай гэр бүлийнхэнд эхэндээ үнэхээр шинэ, сонин байсан шүү.

Найман жил шүү дээ, Мишель. Бүхэл бүтэн найм?

Тийм ээ. Шинэ байрандаа нүүж ирсэн анхны шөнийг би гэртээ ганцаараа өнгөрүүлсэн юм. Хүүхдүүд хаа нэг тийшээ, харин Барак албаны уулзалт хийхээр аялалаар явчихсан байлаа. Тэргүүн хатагтай байхдаа би хэзээ ч ингэж ганцаархнаа хоцорч байсангүй. Үргэлж намайг хэн нэгэн хүмүүс хүрээлж байдаг байлаа. Гэвч гэр бүлийнхэн маань байхгүй хэдий ч би хаустаа ганцаархнаа биш байсан юм. Үүдний хаалганы дэргэд том биетэй хамгаалагч залуус холхилдож, харин гадна талд нь тусгай элит хүчний байлдагчид зэвсэгтэйгээ манаанд гарч байгаа нь цонхоор тодхон харагдана.

Гэвч та цонхоо онгойлгоод тэдэнтэй яриа өдөх эрхгүй, тийм үү?

Тийм шүү. Аюулгүй байдлыг хангах үүднээс цонхыг хэзээ ч онгойлгох ёсгүй.

Охидууд маань нэг удаа дүрэм зөрчиж цонх онгойлгох гэтэл цаанаас нь хэн нэгэн хүн “Наад цонхоо яг одоо хаа” гэж хашгирсан юм даа. Ингэж л Барак болон Саша, Малия бид дөрвийн эгэл жирийн амьдрал эхэлсэн.

Би энгийн амьдралдаа аль болох хурдан дасахыг хичээсэн л дээ. Би Ерөнхийлөгч нөхрийгөө даган олон оронд айлчилж явсан тэр сайхан дурсамжуудаа бага багаар мартаж эхэлсэн гэж хэлж болно.

Таны номыг уншсанаар Мишель гэдэг эмэгтэй өнгөрүүлсэн амьдралдаа юу юуг хийж гүйцэтгэсэн болон ирээдүйдээ хэрхэн бэлдэж байгааг тань олж харах боломжтой юм шиг ээ?

Тийм шүү. Хэрвээ чи өөрийгөө энэ дэлхий дээрх хамгийн чухал хүмүүсийн нэг гэдэгт итгэлтэй байгаа бол чиний бүх бодлууд чинь маргааш би яах билээ, юу хийх ёстой билээ гэсэн ухамсарт бодлууд байхаас өөр аргагүй.

Бага сургуулийн нэгдүгээр ангид орж байх үеийн Мишель Обама ингэтлээ өөрчлөгдсөн гэхэд гайхмаар юм шүү?

Ээж минь намайг нэгдүгээр ангийн сурагч охин байхад “Дээд зэрэглэлийн бяцхан гүнж” гэж хэлдэг байж билээ.

Тэгвэл тэр бяцхан гүнж яаж яваад ийм тод томруунаар гялалзагч од болж хувирсан хэрэг вэ?

Ээж, аав хоёр маань надад бүр хар багаасаа өөрийнхөөрөө бие дааж сэтгэж, шийдвэр гаргах боломжуудыг олгосон нь их нөлөөлсөн байх гэж бодож байна.

Та амьдралдаа чухам хэзээ хамгийн их айж байсан бэ?

Би үхнэ гэж бодохоос үхтлээ айдаг.

Өнгөрүүлсэн амьдралаа эргээд харахад ямар нэгэн золиос гарсан юм шиг санагддаг уу. Хэн нэгний амьдралд золиос заавал байдаг байх аа?

Аав, ээж хоёр маань ах дүү бид нарт хэзээ ч ямар нэгэн гэм бурууг оногдуулдаггүй байсан.

Ээж маань хэзээ ч бусад эмэгтэйчүүдийн адил үсчин, гоо сайхан, дэлгүүр хэсэх зэрэгт цаг заваа зориулдаггүй хүн. Би ээжийгээ өөртөө зориулж нэг удаа дэлгүүрээс шинэ хувцас худалдан авч байхыг нь санахгүй юм.

Аав маань ээлжийн ажилтан байсан учраас тийм ч их мөнгө олдог байгаагүй. Ер нь бол бид нар их эгэл боргил амьдрал дунд өссөн. Биднийг ээж, аав хоёр минь ингэж л хүн болгосон доо. Тиймээс би өөрийнхөө амьдралд ямар нэгэн зүйлийг золиосолсон тухайгаа биш, харин эцэг, эх хоёрынхоо биднийг өсгөж, хүмүүжүүлэхийн төлөө өөрсдийнхөө амьдрал, аз жаргалаа золиосолсон талаар ярих нь илүү дээр гэж бодож байна.

Би мэднэ ээ, Мишель. Таны аав хуучны Бьюик-225 машин унадаг байсан байх аа. Миний аав бас мөнгө муутай учраас яг тийм машин унадаг байсан юм?

Тийм ээ. Энэ үнэн шүү. Хүмүүс тэр машиныг хуучных болохоор нь өхөөрдөөд Дойчегийн хугасхан гэж нэрлэдэг байв шүү дээ. Жижигхэн, багтаамж муутай болохоор нь тэр биз. Аавынхаа жижигхэн Дойче машинд суугаад бид хэд ийшээ тийшээ явах дуртай байлаа. Аав маань мөнгө муутайгаас гадна хөгжлийн бэрхшээлтэй байсан учраас тэр Бьюикийг унадаг байсан юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс л бяцхан Дойчег тэр үед их унадаг байлаа. Харин би аавынхаа машиныг бяцхан явдаг авдар гэж хочилдог байв.

Та дунд сургууль төгссөнийхөө дараа Принстоны их сургууль, Харвардын хуулийн ангийг төгссөн. Тэгээд Чикагогийн нэгэн хуулийн фирмд ажилд орсон. Энэ тухайгаа “Би хуульч болохыг үзэн ядсан” гэж номондоо бичсэн, тийм үү. Яагаад?

Бурхан минь юу үнэн, энэ үнэн шүү. Гэхдээ би яг одоо бүх хуульч мэргэжилтэй хүмүүсээс албан ёсоор уучлалт гуймаар байна. Үнэнийг хэлэхэд би өөрийгөө хатуужилтай, чанга эмэгтэй гэдгээ мэдрэхийн тулд надад их урт хугацаа шаардагдсан. Принстонд орохоос эхсүүлээд нэр хүндтэй, том сургууль болох Харвардад орохын тулд би өөрөөсөө маш их хүчин чармайлт гаргах хэрэгтэй болсон. Гэхдээ би тийм мундаг, шилдэг оюутан байгаагүй л дээ. Дараа нь хуулийн нэр хүндтэй фирмд орохын тулд дахиад л өөрийгөө сорих хэрэгтэй болсон. Үргэлж л өөрийгөө сорьж, шалгасан амьдрал гэх үү дээ. Тэгээд эцэст нь би нэг өдөр албан өрөөндөө сууж байгаад бодсон юм. Би энэ бүх амжилтандаа хүрэхийн тулд ямар их зүйлээ золиослоо вэ гэж.

Харин одоо та нөхрийнхөө талаар, экс Ерөнхийлөгчийн тухайд манай үзэгчдэд юу ярих вэ?

Миний нөхөр бол нэгэн хэвийн хайрцаганд орчихсон хүмүүсээс тэс өөр хүн. Тэр энэ амьдралынхаа байх ёстой бүхий л талбар дээр баатар нь байж чадсан. Обама зөвхөн өөрөө байх ёстой газраа баатар нь байгаад зогсохгүй надад яаж хэрэгтэй үедээ, хэрэгтэй газраа баатар байхыг зааж сургасан хүн. Миний нөхөр үнэхээр ямар ч цаг үед, ямар ч нөхцөл байдалд гайхалтай өөдрөг үзэлтэй байж чаддаг. Тэр бол яг л хананд бэхэлсэн эд зүйл шиг тийм бат бөх, найдвартай эр хүн.

 

#МонголТөр

CRI Монгол радио3 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио3 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио3 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио4 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент4 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр4 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр4 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм4 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм4 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм4 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент4 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент4 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр4 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч4 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио5 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм4 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч4 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий7 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа