Бидэнтэй нэгд

Эрүүл мэнд

Тусгаарлагдсан монгол залуу хоёрдугаар сарын 12-нд БНСУ-д очжээ

Нийтэлсэн

БНСУ-ын Намъянжу хотод оршин суух 35 настай монгол иргэнээс коронавирусын халдвар илэрч, өвчтөнийг Сөүлийн Үндэсний их сургуулийн “Пундан” эмнэлэгт тусгаарлан эмчилж байгаа талаар тус улсын зарим хэвлэлд мэдээлжээ.

Түүнчлэн БНСУ-д оршин суугаа монгол иргэдэд анхааруулга мессеж ирсэн тухай мэдээлэл гарч байна. БНСУ-д ажиллаж, амьдардаг иргэн Т манай редакцитай ходбогдон, гар утсанд нь мессеж ирснийг батлав.

БНСУ-ын Онцгой байдлын газар болон Хотын захиргаанаас иргэдэд ирсэн мессеж нь:

[На Ян Жү хотын захиргаа] Хоёрдугаар 24-ний өдөр Пёлнэ дүүрэгт амьдардаг нэг монгол хүнээс COVID19 илэрсэн. Гэр бүл гэх мэт ойр хавьталд орсон зургаан хүний шинжилгээний хариу сөрөг гарсан. Дэлгэрэнгүй мэдээллийг вебсайтаас тодруулна уу! гэсэн утгатай байна


Өмнөд Солонгосын naver.com сайтад өнөөдөр энэ тухай эхлээд мэдээлсэн.

Тус сайтын мэдээнд “БНСУ-ын Намяанжү хотод Монгол улсын харьяат, 35 настай иргэн коронавирусын халдвар авсан нь илэрлээ. Тэрээр хоёрдугаар сарын 20-ны өдөр Монголоос ирсэн бөгөөд биеийн байдал муу байсан учраас гэрээсээ ерөөсөө гараагүй хэмээсэн байна. Түүнтэй хамт амьдардаг монгол эхнэр болон эгч нь халдвар аваагүй болохыг тогтоолоо. Тус өвчтөн одоогоор Пунданы эмнэлэгт тусгаарлагдаад байна. Одоогоор түүнийг хаанаас халдвар авсан болохыг нь тодруулахаар ажиллаж байна” гэсэн байв. 

Гэхдээ Өмнөд Солонгос дахь баттай эх сурвалжаас авсан мэдээллээр бол Намянжү дүүрэгт амьдардаг 35 настай монгол залуу 2020 оны хоёрдугаар сарын 20-нд бус хоёрдугаар сарын 12-нд Монголоос Солонгост очсон бөгөөд 20-ноос биеийн байдал нь муудаж эхэлжээ. 

Ёнхап ньюс агентлаг дөнгөж сая энэ талаар “БНСУ-ын Намьянху дүүргийн Бийондонг хотод амьдардаг, 35 настай монгол эрэгтэйгээс шинэкоронавирусын халдвартай болох нь батлагдсан байна. Уг өвчтөн нь элэгний өвчин, бөөрний дутагдал гэх оноштойгоор Монголоос ирээд гэрийн эмчилгээнд хамрагдаж байжээ. Түүнтэй хамт байсан зургаан монгол хүн, түүний эхнэр, эгч, ойр дотны хүмүүсээс нь шинжилгээ авсан ч азаар сөрөг гарсан байна. Тухайн хүний оршин суугаа газар, хүрээлэн буй орчныг сайтар ариутгасан. Өвчтөн одоогоор Сөүлийн үндэсний их сургуулийн “Бунданг” эмнэлэгт хорио цээрийн эмчилгээ хийлгэж байна” гэж мэдээллээ. 

Намянжү дүүрэг бол монголчууд олноороо уулздаг, монгол хоолны газар, карго гэх мэт монгол хүмүүст зориулсан үйлчилгээ олонтой газар. Тиймээс тус улсад, тус дүүрэгт ажиллаж, амьдарч байгаа иргэдийг анхаарал, болгоомжтой байхыг сануулж байна.


Эрүүл мэндийн яамнаас нөхцөл байдлыг тодруулахад “Өчигдөр оройн 22.00 цагийн байдлаар дээрх мэдээлэл баталгаажаагүй. Одоогоор монгол иргэн халдвар авсан тохиолдол байхгүй” гэх тайлбар өглөө.

Харин Гадаад харилцааны яамны “Консулын газраас БНСУ дахь Элчин сайдын яам руу уг мэдээллийг тодруулах хүсэлт өгөөд байгаа ба албан ёсоор хариу ирсэн үед мэдээлэл өгнө” гэв.

Харин Өмнөд Солонгосын Эрүүл мэндийн яам Монголын цагаар 14:00 цагаас коронавирусын халдварын нөхцөл байдлын талаар албан ёсны мэдээлэл хийх юм байна.

CGTN мэдээ17 цаг өмнө

Филиппиний Хятадын Өмнөд тэнгис дэх стратегийг харах нь

CGTN мэдээ1 өдөр өмнө

Сименс AG компанийн Удирдах зөвлөлийн дарга Бо Лерентэй хийсэн ярилцлага

Дэлхий3 өдөр өмнө

Илон Маск: Би байгаагүй бол Трамп сонгуульд ялахгүй байсан

Улс төр3 өдөр өмнө

Ерөнхий сайдад нэр дэвшигчийн асуудлаар УЗ нэгдсэн байр суурьт хүрч чадаагүй байна

Нийгэм3 өдөр өмнө

Баривчилгаанд явсан Ж.Энхжаргаланг өчигдөр орой суллажээ

Энтертайнмент3 өдөр өмнө

Демаркус Казинс яагаад Йокичийг супер од биш гэв?

Энтертайнмент3 өдөр өмнө

О.Энхжавхлан: “Болор цом” нэрээр тоглолт хийх гэж буй “Opozit” хамтлагтай хоёр зүйл тохирсон

Ерөнхийлөгч3 өдөр өмнө

Тогтвортой байдлын яриа хэлэлцээ I “Тэрбум мод” чуулга уулзалт эхэллээ

Дэлхий3 өдөр өмнө

Трамп Ши Жиньпинтэй утсаар ярьсан нь маш үр дүнтэй байсан тул Хятадад айлчилна гэв

Нийгэм3 өдөр өмнө

Зэвсэгт хүчний 337-р ангийг Ж.Гүррагчаагийн нэрэмжит болголоо

Нийгэм3 өдөр өмнө

Дүүжин замын тээврийн баганын ажил 30%-тай үргэлжилж байна

Дэлхий4 өдөр өмнө

Путин Трамптай утсаар ярихдаа Украины дроны халдлагын хариуг барих шаардлагатай гэжээ

Дэлхий4 өдөр өмнө

Трамп 12 улсын иргэдийг АНУ-д нэвтрэхийг хориглох захирамжид гарын үсэг зурлаа

Улс төр4 өдөр өмнө

Нэг хуулийн нэг заалт нэг гишүүнд таалагдаагүйгээс болоод УИХ-аар хэлэлцэх боломжгүй байж болохгүй

Энтертайнмент4 өдөр өмнө

Мэнни Пакьяо 46 насандаа Дэлхийн аваргын бүсийг дахин зүүхийг хүсчээ

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр3 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 жил өмнө

НУУЦ МАТЕРИАЛУУД: АДМИНЕРАЛ

Нийгэм2 жил өмнө

Улсын хэмжээнд 8.1 сая төл бойжиж байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Б.Мөнгөнзул өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчинтай тоглоно

Энтертайнмент2 сар өмнө

Гаут Гаутын гүйлт дахин шуугиан тарив

Улс төр2 сар өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент3 сар өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент3 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм4 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий5 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр6 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд6 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн