Яам
Байгаль орчны судалгаа, шинжилгээний төвийн барилгын түлхүүрийг хүлээлгэн өглөө
Нийтэлсэн
5 жил өмнөНийтлэлч
АдминБНСУ, Монгол улсын Засгийн газар хооронд 2014 оны 8 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан хэлэлцээрийн протокол(RD)-ын дагуу БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага(KOICA) нь 2135м2 талбай бүхий лекц, лаборатори, мэдээллийн танхим бүхий Байгаль орчны судалгаа, шинжилгээний төвийн барилгыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд улсын комиссын 2020/120 дугаартай акт, барилгын зураг төсөл, барилгад суурилагдсан тоног төхөөрөмж, иж бүрэн хэрэгсэл, ашиглах заавар, гарын авлага, барилга угсралтын явцад үйлдсэн акт, түлхүүрийн хамт хүлээлгэн өглөө.
Байгаль орчны судалгаа, шинжилгээний төв нь байгаль орчны бохирдлыг бууруулахтай холбоотой сургалт, сурталчилгааны болон аливаа төслийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангуулах, байгалийн нөөц баялгийн үнэлгээ, судалгаа явуулах үндсэн чиг үүрэгтэй байх бөгөөд “Улсын төсөвт үйлдвэрийн газар байгуулах тухай” Монгол Улсын Засгийн газрын тогтоолын төслийг батлуулахаар бэлтгэл ажил хангагдаад байна.