Улс төр

Д.Амарбаясгалан “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны удирдлагуудтай уулзлаа

Нийтэлсэн

Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, Технологи инновацийн газрын дарга Д.Лхамсүрэн, Орон нутаг, намын хөгжлийн хэлтсийн дарга Б.Пүрэвдагва нар “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа.

Тус холбооны зүгээс 2020 оны УИХ-ын сонгуульд оролцох намуудын мөрийн хөтөлбөрт тусгуулах саналыг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланд бичгээр уламжилсан юм. Найман бүлэг бүхий энэхүү саналд “Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн талаар төрөөс баримтлах бодлого, төрөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэг, төрийн худалдан авалт зэрэг дөрвөн үндсэн чиглэлийг тусгасан байна.

Харин МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн зүгээс  “Монгол Ардын нам зүүний чиглэлийн буюу социал демократ үзэл баримтлалтай улс төрийн намын хувьд чинээлэг дундаж давхаргыг нэмэгдүүлж буй баялаг бүтээгч, үйлдвэрлэгчдээ дэмжих бодлогыг баримталж ажилладаг. Үе үеийн сонгуулийн мөрийн хөтөлбөртөө ч энэ чиглэлийн бодлогыг тусгадаг. Энэ ч үүднээсээ “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ноос уламжилж буй дээрх саналуудыг харгалзан үзэж, цаашид намын мөрийн хөтөлбөртөө тусгах чиглэлд анхааран ажиллах нь зүйтэй” гэдгийг онцолсон юм.

Exit mobile version