CRI Монгол радио

Хоёр долоо хоногийн хугацаанд 80 хувиар буурсан байна

Нийтэлсэн

Хятад-ДЭМБ-ын зохион байгуулсан шинэ коронавирусийн халдварыг шалгах нэгдсэн мэргэжилтний хэсэг 24-нд Бээжинд хэвлэлийн бага хурал хийсэн байна. Халдварыг шалгах нэгдсэн мэргэжилтний хэсгийн гадаад талын ахлах, Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын ерөнхий захирлын дээд зөвлөх Брус Айлвард хэлэхдээ, Хятад улсын авч байгаа арга бодлого шинээр оношлогдсон тохиолдол их байсан байдлыг өөрчилсөн. Сайн үр дүнд хүрч буйг тоо бүртгэл шууд харуулж байна гэжээ.

Тэрээр хэлэхдээ, хоёр долоо хоногийн өмнө намайг анх Хятадад ирэхэд өдөр бүр шинээр оношлогдож байгаа өвчтөн хоёр мянга гаруй байсан. Нэгдсэн шалгалтын хэсэг ажлаа дуусгах үеэр, өчигдөр гэхэд 416 тохиолдол шинээр бүртгэгдсэн. Хоёр долоо хоногийн хугацаанд 80 хувиар буурсан нь үнэн бодит юм гэжээ.

Брус Айлвард хэлэхдээ, энэ тоо буурсан нь бодит хэрэг. Тоо баримт ч өөрчлөгдсөөр байна, бүртгэл хийхэд олон сорилттой тулгарч байна. Шалгалтын баг адил бус эх сурвалжийг үндэслэн тоо баримт буурч буйг тогтоосон нь үнэн бодитой юм. Газар дээр нь ажиллаад олон үнэн бодит байдлыг таньж мэдсэн. Эдгээр нь оношлогдож байгаа тохиолдлын тоо үнэхээр буурч буйг нотолсон гэв.

 

Exit mobile version