CRI Монгол радио

Японд коронавирусийн халдвар авсан хүн 850-д хүрчээ

Нийтэлсэн

Жүншинь агентлагийн мэдээ, Орон нутгийн цагаар 24-ний 22 цагийн байдлаар Японд шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан тохиолдол 850-д хүрчээ.

Японы Эрүүл мэнд, хөдөлмөр нийгмийн хамгааллын яам 24-нд мэдэгдэхдээ, “Diamond Princess” аяллын хөлөг дээр ажиллаж байсан Эрүүл мэндийн яамны нэг ажилтан болон хижиг шалгах албаны хүн халдвар авсан байна. Уг ажилтан Эрүүл мэндийн яамны өөр нэг ажилтан болон сайд нарын танхимын нэг албаны хүнтэй гурвуул хамт ажиллаж байжээ. Хижиг шалгах албаны хүн 2-р сарын 3-наас аяллын хөлөг дээр ажиллан байж, биеийн байдал нь тааруу болоод гэртээ харьсан юм. Ингээд “Diamond Princess” аяллын хөлөг дээр ажиллаж байсан нийт 6 хүн коронавирусийн халдвар авсан байна гэжээ.

Хоккайдод коронавирусийн халдвар авсан 4 тохиолдлыг шинээр бүртгэсний нэг нь сургуулийн багш байжээ. Уг сургууль 2-р сарны 25-наас 3-р сарын 6-н болтол хичээлээ түр зогсоохоор шийджээ.

Мөн өдөр Токиод халдвар авсан 3 тохиолдол бүртгэгдсэн нь компанийн ажилтан байжээ.

Exit mobile version