CRI Монгол радио

Францад коронавирусийн халдвар авсан 11 өвчтөн эдгэрч эмнэлгээс гарчээ

Нийтэлсэн

Жүншинь агентлагийн мэдээ, Францын эрүүл мэндийн сайд Оливер Веран орон нутгийн цагаар 24-ны орой хэлэхдээ, Францад шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан 11 өвчтөн эдгэрч бүгд эмнэлгээс гарсан гэжээ. Энэ нь Францад 1 өвчтөн нас барсаас гадна, бусад өвчтөн нь бүгд эдгэрснийг харуулж байна.

Оливер Веран хэлэхдээ, хамгийн сүүлчийн эмчлүүлж байгаа халдвар авсан өвчтөн мөн өдөр эдгэрсэн. Халдварлах шинжгүй болсон бөгөөд эмнэлгээс гарч болно. Тэрээр Францын зүүн өмнөд нутгийн Сава мужид халдвар авсан бөгөөд Лион хотын эмнэлэгт эмчлүүлж байсан юм гэжээ.

Exit mobile version