Эрүүл мэнд

ЭМЯ: БНСУ-д коронавирусийн халдвартай нь тогтоогдсон монгол иргэн нас баржээ

Нийтэлсэн

БНСУ-ын Сөүл хот дахь Монгол Улсын Консулын газарт Намьяанжү хотын захиргаанаас Монгол Улсын иргэн 35 настай “О” тус хотын эмнэлэгт хүнд өвчний улмаас эмчлэгдэж байгаад өнөөдөр 17:40 цагт нас барсан тухай мэдээллээ.

Монгол Улсын Гадаад харилцааны яамны албан мэдээнд иргэн “О” элэгний хатуурлын улмаас эрхтэн шилжүүлэн суулгах мэс засалд орох гэж байсан байна. Түүнээс хоёрдугаар сарын 23-нд авсан шинжилгээгээр коронавирус эeрэг гарсан мэдээлэл байна.

Талийгаачтай хамт ойрын 6 хүн байсан бөгөөд тэдгээр иргэдээс шинжилгээ авахад коронавирус илрээгүй байна.

Өвчтөнийг Мёнжи эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхад зүрхний шигдээсийн шинж тэмдэг хоёр удаа илэрч байжээ. Тус эмнэлгийн ажилтны мэдээлж буйгаар талийгаачийн үхлийн шалтгаан короанавирус буюу covid-19-тэй холбоотой эсэхийг шалгаж байгаа юм байна.

Талийгаачийн гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлье.

Эх сурвалж: ЭМЯ

Exit mobile version