Бидэнтэй нэгд

Улс төр

БНТУ-ын Засгийн газар иргэдээ Монгол Улс руу зорчих, Монгол Улсын иргэд тус улсын хилээр нэвтрэхтэй холбоотой ямар нэг хориг тавиагүй

Нийтэлсэн

 Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, Монгол-Туркийн Парламентын бүлгэмийн дарга Т.Аюурсайханд Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Ахмет Язалаас мэдээлэл ирүүлсэн байна.

Тус мэдээлэлд: 

    Бид коронавирусын (COVID-19) халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын авч буй шуурхай арга хэмжээг мөрдөн ажиллаж байна. Энэ хүрээнд Бүгд Найрамдах Турк Улсын Гадаад хэргийн яамнаас гаргасан сонордуулгын талаарх ташаа ойлголт олон нийтэд хүрч болзошгүй тул дараах мэдээллийг хүргүүлж байна.

    Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар нь иргэдээ Монгол Улс руу зорчиход хориг тавиагүй билээ. Монгол Улсын холбогдох байгууллагуудаас гаргасан мэдэгдэл, авч буй арга хэмжээ, тэр тусмаа 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу зорчсон гадаад иргэдийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхгүй байх хоригийг ард иргэдэдээ хүргэхээр Бүгд Найрамдах Турк Улсын Гадаад хэргийн яамнаас сонордуулга гаргасан билээ. 

    Мөн Бүгд Найрамдах Турк Улсын эрх бүхий байгууллагууд дэлхийн өнцөг булан бүрээс Бүгд Найрамдах Турк Улс руу зорчиж буй Монгол Улсын иргэдийг хилээр нэвтрүүлэхтэй холбоотой ямар нэг хориг тавиагүй болно. Түүнчлэн Монгол Улс руу зорчихыг хүссэн Бүгд Найрамдах Турк Улсын иргэдэд ч мөн адил ямар нэг хориг тавиагүй байгаа. 

    “Турк Эйрлайнс” компани нь Монгол Улс руу үйлддэг нислэгээ зогсоосон гэх ташаа мэдээлэл олон нийтэд хүрээд байна. “Турк Эйрлайнс” компани нь Истанбул-Улаанбаатарын хооронд долоо хоногт гурван удаа шууд нислэг үйлдсээр байгаа бөгөөд цаашид долоо хоногт үйлдэж буй нислэгийн тоогоо нэмэх хүсэлтэй байгаа. Шинэ коронавирусын (COVID-19) аюул нүүрлээгүй байгаа Истанбул зэрэг агаарын тээврийн төв зангилаагаар шууд зорчих боломжтой агаарын холбоос Монгол Улсын хувьд нэн чухал гэдгийг бид ойлгож байна. Иймд “Турк Эйрлайнс” компани Иргэний нисэхийн олон улсын байгууллага (ICAO), Бүгд Найрамдах Турк Улсын Иргэний нисэхийн Ерөнхий газар, Монгол Улсын Иргэний нисэхийн Ерөнхий газрын журмын дагуу нислэгүүдээ үйлдэж байна” гэжээ. 

    Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Ахмет Язалаас ирүүлсэн дээрх мэдээллийн төгсгөлд “Сүүлийн үед өрнөж буй эдгээр үйл явдал нь Монгол Улсыг дэлхий дахинтай холбож буй агаарын тээвэрлэгчдийг төрөлжүүлэх шаардлага, ач холбогдлыг тодотгосон гэдэгт итгэхийн сацуу “Турк Эйрлайнс”-ын нислэгээр дамжуулан хувь нэмэр оруулахдаа баяртай байна. Шинэ коронавирусын (COVID-19) халдварын эсрэг Та бүхний хийж буй ажилд өндөр амжилт хүсч, Танд хүндэтгэлээ илэрхийлье” гэжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Нийгэм3 минут өмнө

Яармагийн гүүрийг энэ сарын 11-14-ний өдрүүдэд түр хаана

Энтертайнмент4 минут өмнө

Испанийн “Ramassa” клуб энэ бямба гаригт МОНГОЛД ирнэ

Дэлхий4 минут өмнө

Хятадын бараанаас 104%-ийн гаалийн татвар авч байгаа гэж мэдэгджээ

Улс төр5 минут өмнө

“Төгрөг нуурын энержи”-г шалгахын тулд гаднын хуулийн байгууллагатай хамтарна

Эдийн засаг6 минут өмнө

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын экспорт 19 сая ам.доллараар нэмэгджээ

Дэлхий7 минут өмнө

Эдийн засгийн онц байдал тогтоох тухай зарлигт гарын үсэг зурлаа

Улс төр8 минут өмнө

Н.Учрал: Х.Баттулга намайг нотол гэсэн, надад баримт бий!

Нийгэм2 өдөр өмнө

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 387 болжээ

Дэлхий2 өдөр өмнө

Вьетнам улс АНУ-ын импортод ногдуулсан бүх төрлийн тарифыг тэглэх санал тавив

Нийгэм2 өдөр өмнө

Иргэд гадаадад зорчихдоо бичиг баримт, эд зүйлээ гээх тохиолдол их гарч байна

Энтертайнмент2 өдөр өмнө

Овечкин NHL-ийн түүхэн шилдэг мэргэн бууч боллоо

Улс төр2 өдөр өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент2 өдөр өмнө

T-ara хамтлагийн Хю Миний хуримын зургууд ДЭЛГЭГДЖЭЭ

Энтертайнмент2 өдөр өмнө

Йокич 20 насандаа NBA-гийн сорилд хамгийн муу үзүүлэлт тэмдэглүүлж байжээ

Нийгэм2 өдөр өмнө

Төв аймгийн бүх сум КИОСК-той, 10 сургууль Старлинктэй боллоо