Нийгэм

Бангкок-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн иргэдийг тусгаарлажээ

Нийтэлсэн

Бангкок-Улаанбаатар чиглэлийн ОМ-702 дугаартай нислэгээр өнөөдөр өглөө /2020.02.27/ 07.35 цагт БНХАУ-д байсан Монгол Улсын гурван иргэн дамжин ирснийг түр тусгаарлаж, ХӨСҮТ-д шилжүүлжээ. Тэд гурвуулаа халуунтай байсан тул тусгаарлах арга хэмжээ авчээ.

Шинэ коронавирусийн голомттой нутгаар дамжин нислэг үйлдсэн Монгол Улсын тав, АНУ-ын долоон иргэнийг түр тусгаарлаж, нарийвчилсан тандалт хийж байна гэдгийг албаныхан мэдээллээ. Шинэ коронавирус буюу covid-19-ийн халдвартай холбоотойгоор Японы Токио болон Тайландын Вант улсын Бангкок чиглэлийн нислэгээ гуравдугаар сарын 28-ныг хүртэл цуцалж буйгаа МИАТ хоёрдугаар сарын 19-нд мэдэгдсэн. Өнөөдрийн нислэг сүүлийн нислэг байсан гэдгийг албаны эх сурвалж хэлсэн юм.

Ингэснээр Улаанбаатар-Бангкок-Улаанбаатар чиглэлийн хоёрдугаар сарын 29-ний нислэг цуцлагдаж байгаа юм.

Exit mobile version