Энтертайнмент
Детройт Ред Уингис баг плэй-оффын шатанд өрсөлдөх боломжгүй боллоо
Шайбтай хоккейн хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Хойд Америкийн ҮХЛ (NHL)-н 2019-2020 оны улирлын тоглолт өндөрлөх шатандаа ороод байна. Нийт 82 тоглолт хийхээс багууд 62-65 тоглолт хийгээд байгаа бөгөөд плэй-оффын төлөөх өрсөлдөөн сонирхолтой болж байна.
Лигийг Бостон Брюинс баг 39 хожил, 13 хожигдол, нэмэлт цагт 12 хожигдсон үзүүлэлттэйгээр 90 оноотой тэргүүлж байгаа бол Детройт Ред Уингс баг 65 тоглолт хийснээс 15 хожил, 46 хожигдол, 4 нэмэлт цагийн хожигдолтойгоор 34 оноотой лигийн хамгийн дор бичигдэж байна. Детройт Ред Уингс баг өчигдөр /2020.02.26/ талбайдаа Нью-Жерси Девилс багт хожигдосноор энэ улиралд албан ёсоор плэй-оффт шалгарах боломжгүй болов. Детройт Ред Уингс баг улирлын үлдсэн 17 тоглолтонд бүгдэд нь ялалт байгуулсан ч плэй-оффт шалгарч чадахгүй.
Ийнхүү ҮХЛ дэх Америкийн Нэгдсэн Улсын нэр нүүр Детройт Ред Уингс баг сүүлийн 2016-2017 оны улирлаас хойш 4 улирал дараалан плэй-оффт шалгарч чадсангүй. ҮХЛ-т тоглож буй 31 багуудаас Канадын төлөөлөл Монреал Канадиенс баг 24, Торонто Мейпл Лифс баг 13 түрүүтэй стэнлийн цомыг хүртсэн амжилтаараа эхний 2-т бичигддэг бол АНУ-ын төлөөлөл Детройт Ред Уингс баг 11 түрүүтэй 3-рт бичигддэг. Гэвч Детройт Ред Уингс баг уналтад ороод байгаа бөгөөд плэй-оффт шалгарч чадаагүй муу үзүүлэлт энэ улирал мөн үргэлжилж байна.