Энтертайнмент

Мария Шарапова зодог тайллаа

Нийтэлсэн

Их дуулгын таван удаагийн аварга Мария Шарапова теннисээс зодог тайлж буйгаа зарлалаа. Өдгөө 32 настай Мария Шарапова сүүлд 2014 онд Их дуулга тэмцээнд түрүүлсэн юм. Тэрбээр сүүлд 2020 оны Австралийн нээлттэй тэмцээнд оролцсон ч эхний шатанд хасагджээ.

Мария Шарапова долоон настай байхдаа 1994 онд АНУ-ын Флоридад нүүж ирэн мэргэжлийн теннисээр хичээллэж эхэлсэн аж. Тэрбээр 17 настай байхдаа дэлхийн “No.1” тоглогч Серена Уилльямсийг ялснаар анхны Их дуулга тэмцээндээ түрүүлж байв. Үүнээс хойш тэрбээр тасралтгүй зиндаа ахисаар 2005 онд Уимблдон, Францын нээлттэй тэмцээний хоёр удаагийн, Австралийн нээлттэй тэмцээн болон АНУ-ын нээлттэй тэмцээний аварга болжээ. Тэрбээр мөнхийн өрсөлдөгч Серена Уильямст гурван удаа Их дуулга тэмцээнд ялагдаж байв. Тэрбээр 2012 онд Лондонд болсон зуны Олимпийн наадамд оролцож, Серена Уильямст ялагдсанаар мөнгөн медаль хүртжээ.

Мария Шарапова 2016 онд олон улсад хориглосон мелдониум гэх сэргээшний төрлийн бодис илэрснээр хоёр жил тэмцээнд оролцох эрхээ хасуулж байв. Гэхдээ давж заалдсаны эцэст хугацааг 15 сар болгон багасгаж, дараа жилийнхээ дөрөвдүгээр сард эргэн ирсэн юм. Мэргэжлийн теннист хүч үзсэн өнгөрсөн хугацаанд тэрбээр нийт 38 сая ам.долларын шагналын мөнгө хожиж, спорт хувцасны “Nike” брэндтэй гэрээ байгуулах зэргээр хамгийн өндөр орлоготой тамирчдын нэгээр нэрлэгдэж байв.

ADVANCE FOR WEEKEND EDITIONS, AUG. 29-30 – FILE – In this July 3, 2015, file photo, Maria Sharapova returns a ball to Irina-Camelia Begu during their singles match at the All England Lawn Tennis Championships in Wimbledon, London. Sharapova is seeded third for the U.S. Open tennis tournament. (AP Photo/Pavel Golovkin, File)

Эх сурвалж: CNN

Exit mobile version