Эрүүл мэнд
Covid 19 -ийн эсрэг вакцинийг дөрөвдүгээр сард хүн дээр туршихаар төлөвлөж байна
АНУ Covid 9 -ийн эсрэг анхны вакцин гаргах болсон тухай БНСУ – ын томоохон агентлаг YTN мэдээлсэн байна.
Эмийн үйлдвэрлэгч Модена компани нь Массачусетс мужийн Норвуд хотод байрлах үйлдвэртээ үйлдвэрлэсэн вакциныг АНУ-ын Үндэсний эрүүл мэндийн төвийн харьяа Үндэсний харшил, халдварт өвчин судалгааны хүрээлэн рүү хүргүүллээ хэмээн Wall Street сэтгүүлд нийтэлжээ.
Модена компани нь ирэх 4 сарын сүүлээр биеийн эрүүл мэнд нь сайн 20 орчим сайн дурын хүнд эмийн туршилтыг хийхээр төлөвлөж байгаа бөгөөд 7, 8 сарын үед үр дүн нь гарна гэж мэдэгдсэн байна.