CRI Монгол радио

Хятадын эмч сувилагч нар халдвартай шуурхай тэмцэж байна

Нийтэлсэн

Дараах тоо баримтууд олон зүйлийг бодогдуулна. 2-р сарын 20-ны 24:00 цагийн байдлаар, Хятадын эх газарт коронавирусийн халдвар авсан өвчтөнөөс нийт 18264 өвчтөн эдгэрч эмнэлгээс гарсан бол 9 хоног дараалан өдөрт 1000 өвчтөн эдгэрсэн байна. Хятадын олон газраас томилсон 30 гаруй мянган эмнэлгийн ажилтан Хубэй мужид ажиллаж байна. 11-ний өдрийн байдлаар нийт 3019 эмнэлгийн ажилтан коронавирусийн халдвар авснаас, 5 эмч сувилагч нас баржээ. 18-нд, Үхань хотын Үчан эмнэлгийн дарга Лю Жимин халдварын улмаас 51 насандаа нас барав, эмнэлгээс түүний цогцыг аваад явахад хамт ажиллагсад нь уйлан хоцорж билээ.

Энэхүү утаагүй дайнд эмч сувилагч нар бидэнтай адилхан үхлээс айдаг ч коронавирустэй тэмцэх өмнө фтонтод зоригтой ажиллаж байгааг бид харж байна. Тэднийг гэр бүлийн хүмүүс нь гэртээ хүлээж суугаа ч тэд “цус махаараа шинэ хэрэм” босгон халдвартай тэмцэж байна, тэднийг “Хятадын эмч сувилагч” нар гэдэг. Тэд өөрийн хариуцлагат байр сууриар эмч хүний эрхэм нандин зан чанар, ёс зүйг олон нийтэд харуулж чадлаа.

Эмч хүн амалсан амлалтаасаа буцдаггүй. Цагаан сарын битүүнд гэр бүл, төрөл төрөгсдөөрөө цугладаг уламжлалтай ч цэргийн эмч Пэн Юй Үханьд очиж ажиллах ажлын үүрэг авсан байв. Гэрийн хүмүүсээ санаа зовох вий гэсэн тэрээр эмнэлэгт очих ажил гарлаа хэмээн худлаа хэлээд гарсан байв. Сүүлээр Нөхөр нь Үханьд очсоныг мэдээд зэмлэж байсан ч хэд хоноод нөхөр нь: “Миний хань дайчин юм, ажил үүргээ амжилттай биелүүлж эртхэн гэртээ эргэн ирээрэй” гэсэн зурвас илгээсэн байлаа.

Эмч хүн бусдын төлөө өөрийгөө золиослодог. Хэнань мужаас Үхань хотод ажиллаж буй Ли Хүй эмч хөгшин ааваа нас барсныг сонсож, гар утсандаа аавынхаа зургийг хараад эхэр татан уйлж хэсэг удсанаа: “Халдварыг даван туулсаны дараа таныдаа очно. Дайны үед, ялалт байгуулаагүй үед би оргодол цэрэг болмооргүй байна” гэж билээ.

Эмч хүн үнэн сэтгэлээсээ олон нийтэд үйлчилдэг. Үхань хотод ажиллаж буй Ханжөү хотын эмнэлгийн сувилагч Жү Жячин нэгэн өвчтөнийг аврах ажилд оролцосны дараа өдрийн тэмдэглэлдээ: “Гэнэт нулимс урсаж билээ. Хэрэв бид сайн ажиллаагүй, ялагдал хүлээсэн бол яахсан сан билээ. Гартаа атгасан хагас шилтэй ундаагаа нэг л хийгээр уусны дараа хүнд тусалж амьдрахаас сайхан зүйл алга аа хэмээн бодож билээ” гэж бичжээ.

Өмнө фронтод гайвшгайлж буй эмч сувилагч нар тоогүй олон хүнийг уярааж, тэдний ядарч, яарч явааг харсан хүн бүхэн “тэднийгээ ядарч унахыг хүсэхгүй байна, тэднийгээ хүйтэн шалан дээр унтуулмааргүй байна” гэж өр өвдөж билээ.

Хятад улсын дарга Ши Жиньпин заавар гаргаж, эмч сувилагч нараа хамгаалах, халамжлах ажлыг онц чухалчлан, тэднийг бие эрүүл халдвартай тэмцэхийг баталгаажуулах хэрэгтэй гэж онцолсон юм. Хятадын засгийн газар мэдэгдэл гаргаж, эмч сувилагч нарын ажиллаж, амрах нөхцөлийг сайжруулан, тэдний нойр хоолыг баталгаажуулан, сэтгэл санааны дарамтыг хөнгөлөх хэрэгтэй гэжээ. 13-ны өдрийн байдлаар, олон шатны санхүүгийн байгууллагын эмчилгээний төхөөрөмж, хамгаалалтын эд материалд зарцуулах, эмчилгээний байгууллагын төхөөрөмжийн нөхцлийг сайжруулахад зарцуулах нийт зардал 25.94 тэрбум юаньд хүрсэн байна.

Мөн олон аж ахуйн нэгж болон хувь хүн эмч сувилагч нарт эд материал хандивлан, хүндэтгэл илэрхийлж байна. Нэгэн сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компани Ляонин мужаас Үхань хотод ажиллаж буй эмч сувилагч нарт 45 тонн сүүн бүтээгдэхүүн хандивлаж, хайрцаг дээр бичсэн зурвастаа: “Сүүн бүтээгдэхүүн бол бидний бэлэг, сайн уугаарай. Өмнөд фтортод ажиллахаар очсон эмч сувилагч нар маань бүрэн бүрэлдэхүүнээр эрүүл энх буцаж ирээрэй” гэж бичсэн байлаа.

Н.Пүрэвжав

Exit mobile version