Эрүүл мэнд
Д.Нямхүү: БНСУ-аас ирсэн 51 иргэнээс Covid-19 илрээгүй
Эрүүл мэндийн яам/ЭМЯ/-наас ээлжит мэдээллээ хийж байна.
ЭМЯ-ны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Х.Нарангэрэл: Дэлхийн таван тив 41 орныг хамарч, шинэ коронавирус /Covid-19/ тархлаа. БНСУ, Япон, Итали, Иран зэрэг оронд эрчтэй тархсаар байна. БНСУ-ын Дэгү хотод халдвар голомтлон гарсаар байна. Бүх хүн хамтран зүтгэж байж, энэ өвчний ард гарна. Цар тахал гарах нь цаг хугацааны асуудал болоод байна гэж эрдэмтэн судлаачид, ДЭМБ-аас анхааруулаад байна. Энэ хугацаанд иргэд маань шинэ коронавирусээс хамгаалахын тулд маскаа зөв зүүх, дархлаагаа дэмжих шаардлага байна.
Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-ийн захирал Д.Нямхүү:
Багануур дүүргийн хоёр, Төв аймгийн Цээл сумын нэг, Баян-Өлгий, Орхон аймагт тус бүр тусгаарлагдаад байсан таван иргэн, БНСУ-аас ирсэн 51 иргэний шинжилгээний хариу гарахад шинэ коронавирусийн халдвар илрээгүй, сөрөг гарлаа.