Агентлаг

БНСУ-ын нэг, Япон улсын нэг иргэнийг тусгаарлаж, буцаахаар болжээ

Нийтэлсэн

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас өнөөдөр үйлдэгдсэн нислэгүүдэд хяналт, шинжилгээ хийн зарим иргэнийг тусгаарлажээ.

Тус газраас өгсөн мэдээллээр 2020 оны хоёрдугаар сарын 27-ны өглөөний 07:35 цагт Бангкок-Улаанбаатар чиглэлийн ОМ-702 дугаартай нислэгээр БНХАУ-аас Монгол улсын гурван иргэн дамжин ирснийг Мэргэжлийн хяналтын байгууллагаас түр тусгаарлаж, ХӨСҮТ-д шилжүүлсэн байна.

COVID-19 вирусийн голомттой нутгаар дамжин нислэг үйлдсэн Монгол улсын тав, АНУ-ын долоон иргэнийг түр тусгаарлаж, нарийвчилсан тандалт хийж байна. Үүнээс гадна БНСУ-ын нэг, Япон улсын нэг иргэн ирснийг тусгаарлаж, буцаахаар болов.

Мөн 08:15 цагт Истанбул-Улаанбаатар чиглэлийн ТК-362 дугаартай нислэгээр БНСУ-аас ирсэн 3, Итали Улсаас ирсэн 11, нийт 14 монгол иргэнийг түр тусгаарлаад байна.

 

 

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Exit mobile version