Энтертайнмент

Илүүдэл жингээсээ болж сүйт залуудаа хаягдсан бүсгүй Их Британийн мисс боллоо

Нийтэлсэн

Их Британийн 2020 оны миссийн тэмцээний ялагч Жен Аткин хүн болгоны хувьд үлгэр жишээ түүхийн эзэн байж чадлаа.

“Хэдэн жилийн өмнө би өөрийгөө мисс болно гэсэн бол хэн ч итгэхгүй байсан. Дуртай даашинз минь хүртэл надад таарахаа больж эхлэхэд л би өөрчлөгдөх ёстойгоо ойлгосон” гэж тэрбээр нэгэн ярилцлагадаа өгүүлжээ.

Тэр хоёр жилийн дотор 45 гаруй кг жин хассан юм. Энэ бүхэн эрүүл зөв хооллолт, дасгал хөдөлгөөний ач гэнэ.

Дуртай хувцас нь таарахаа больж, сүйт залуудаа хаягдсан үеэсээ эхлээд тэр энэ бүх байдлыг өөрчлөхөөр шийджээ.

Тэр долоо хоногт 5 удаа фитнес зорьдог. Мөн ямар нэгэн турах дэглэм барьдаггүй бөгөөд дуртай зүйлээ л иддэг хэдий ч хяналттай байж чаддаг болжээ. Одоо тэр илүү идэвхтэй болсон юм.

“3 сарын дараа ямар байж чадахаа төсөөлж, түүнийхээ төлөө өдөр болгон хичээ. Энэ бүхэн амьдралын чинь хэв маягийг бүхэлд нь өөрчлөх болно.”

Тэр хаягдсанаасаа болж өөрийгөө илүү сайхан ирээдүйд хөтлөх ёстойгоо ойлгосон байна. Өөртөө таалагдаж, эрч хүчтэй байхын тулд тэр зорьсондоо хүрсэн бөгөөд үүнийхээ үр шимийг ч амсаж байна.

Тэр одоо ч өөрийгөө хүссэн зүйлээ идэхээс хорьдоггүй. Гол нь зөв тааруулж идэх, зөв дасгал хөдөлгөөн хийх.

Бас тэр одоо аз жаргалтайгаар гэрлэсэн.

2018 оноос эхлэн миссийн тэмцээнд оролцож, энэ жилийн титмийг зүүж чадлаа.

Exit mobile version