Улс төр
Ө.Энхтүвшин: Ерөнхийлөгчийг БНХАУ-аас ирсний дараа 14 хоног тусгаарлана
Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр БНХАУ-д айлчилна. Коронавирусийн халдварын голомтот улс руу зорчиж байгаа тул Төрийн тэргүүн болон дагалдан явах багийнхан ирсэн даруйдаа ном журмын дагуу тусгаарлагдана. Улсын онцгой комиссын шийдвэрийг мөрдөж ажиллана хэмээн Ерөнхийлөгчийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлсэн.
Энэ талаар УОК-ын дарга Ө.Энхтүвшин, Ерөнхийлөгч үдээс хойш БНХАУ-д очоод өдөртөө буцаад ирнэ. УОК-ын даргаас зөвшөөрөл хүссэн. Би өнөөдөр зөвшөөрөл өгч гарын үсэг зурлаа. Арваад хүн Ерөнхийлөгчийг дагалдан явах юм байна. Ирээд журмын дагуу 14 хоног тусгаарлагдана гэв.