Улс төр

МАН-ын нарийн бичиг Ц.Бат-Энх томорч байгаад донгодуулав

Нийтэлсэн

МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх өчигдөр /2020.02.27/ БНСУ-аас ирэх үеэрээ тусгаарлалтад орохыг эсэргүүцэн, албан үүргээ гүйцэтгэж байсан ажилтнуудтай зүй бус харьцаж, дайрах үйлдэл үзүүлсэн тул хүч хэрэглэх арга хэмжээ авхуулжээ.

Иргэнээсээ давсан эрхтэй намын удирдлага байж болохгүй, намын нарийн бичгийн дарга гэхээрээ улс орон даяар хэрэгжүүлж байгаа дүрэм, журмыг зөрчдөг зүйл байж болохгүй билээ. Тиймээс ч МАН-ын дарга У.Хүрэлсүх “Вирус тусдаггүй нарийн бичгийн дарга гэж байхгүй. Хуулийг мэдрүүлж, хариуцлага тооц” гэсэн чиглэлийг нам удирдлагаа өгсөн сурагтай. Түүний энэ үйлдэл нь МАН-ын нарийн бичгийн даргын суудалтай нь ч хариуцлага тооцож магадгүй хэмээн Тусгаар тогтнолын ордны бор шувуу жиргэнэ лээ.

Exit mobile version