Эрүүл мэнд
Хоёрдугаар сарын 26-нд тусгаарласан дөрвөн сэжигтэй тохиолдлоос COVID-19 халдвар илрээгүй
Нийтэлсэн
5 жил өмнөНийтлэлч
АдминӨнөөдрийн байдлаар Жаргалантын аман дахь ОБЕГ-ын харьяа давтан сургалтын төвд нийтдээ 41 хүнийг ажиглалтад аваад, хянаж байгаа юм байна. Сэжигтэй тохиолдлуудыг ХӨСҮТ-д тусгаарлаж, ажиглалтад авах шаардлагатай бол ОБЕГ-ын харьяа давтан сургалтын төв, Ачтан мед эмнэлэг гэх мэт эмнэлгүүдэд ажиглалтад аваад байгааг ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл хэлсэн юм.
Үргэлжлүүлэн ХӨСҮТ-д тусгаарласан иргэдийн шинжилгээний хариуг Д.Нямхүү захирал мэдээллээ.
Тэрбээр “2020 оны хоёрдугаар сарын 26-ны өдөр ХӨСҮТ-д хоёр, Налайх дүүрэгт нэг, Орхон аймагт тусгаарласан нэг нийт дөрвөн сэжигтэй тохиолдлоос COVID-19 халдвар илрээгүй. 27-нд ХӨСҮТ-д нэг, Дорнод аймагт нэг, нийт таван хүнийг тусгаарлалтад авсан шинжилгээ хийгдэж байна.
Өчигдөр Япон улсаас 2,000 оношлуур хүлээн авсан” гэдгийг хэллээ.