Эрүүл мэнд

Сэрэмжлүүлэг

Нийтэлсэн

Швейцарын Холбооны Улсад коронавируст халдварын анхны тохиолдол 2020 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Итали Улстай хил залгаа Тичино мужид албан ёсоор бүртгэгдсэн. Цаашид вирусын тархалт нэмэгдэж болзошгүй тул халдварын голомт бүхий мужид амьдарч байгаа монгол иргэд хувийн ариун цэврийг чанд сахиж, дараах зөвлөмжийг хэрэгжүүлнэ үү. Үүнд:

– Онцын шаардлагагүй тохиолдолд олон нийт цугласан газар зорчих хөдөлгөөнөө хязгаарлах

– Амны хаалт /маск/ тогтмол зүүх

– Гараа урсгал ус, савангаар 30 секундаас дээш угаах

– Гар халдваргүйжүүлэгч байнга хэрэглэх

– Ханиалгах, найтаах үедээ ам, хамраа дарж, амны алчуур хэрэглэх

– Амьсгалын замын өвчний шинж тэмдэгтэй хүмүүсээс зай барих

– Түүхий ногоо, хүнсийг бүрэн боловсруулж хэрэглэх

– Шувуу болон зэрлэг амьтдаас хол байх

Хэрэв танд халуурах, ханиалгах, амьсгалахад хүндрэлтэй болох, суулгах зэрэг шинж тэмдэг илэрсэн тохиолдолд өөрийгөө тусгаарлан амны хаалт зүүж, оршин суугаа газрын эрүүл мэндийн байгууллага, эсхүл +41 58 463 00 00 /08:00-18:00/ шуурхай утсанд яаралтай хандана уу.

Иргэдэд зориулсан сэрэмжлүүлэг, өвчний тархалтын нөхцөл байдал, Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар ЭСЯ-ны “Embassy of Mongolia in Geneva” фэйсбүүк хуудас, www.geneva.embassy.mn цахим хуудас болон ЭСЯ-ны +41 (0) 22 774 1974 утсаар холбогдон авах боломжтой.

МОНГОЛ УЛСААС ШВЕЙЦАРЫН ХОЛБООНЫ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

Exit mobile version