Эрүүл мэнд

“Иргэний хамгаалалт, өрх бүрт анхны тусламж үзүүлэгчтэй байх” уриаг дэвшүүллээ

Нийтэлсэн

Жилийн бүрийн 03 дугаар сарын 01-нд дэлхий нийтээр Олон Улсын Иргэний хамгаалалтын өдрийг тэмдэглэдэг уламжлалтай. Энэ жил Олон Улсын Иргэний Хамгаалалтын Байгууллагаас “Иргэний хамгаалалт, өрх бүрт анхны тусламж үзүүлэгчтэй байх” уриаг гишүүн орнуудын хүрээнд дэвшүүлээд байна.

Монгол Улс олон улсын Иргэний хамгаалалтын байгууллагад 1992 онд ажиглагч гишүүнээр, 2002 оны 11 дүгээр сард жинхэнэ гишүүнээр элсэж, зохион байгуулж байгаа аливаа үйл ажиллагаанд идэвхтэйгээр оролцож байна.

“Иргэний хамгаалалт, өрх бүрт анхны тусламж үзүүлэгчтэй байх” уриатай холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газраас Монголын Улаан Загалмайн нийгэмлэгтэй хамтран бэлтгэсэн өөртөө болон бусдад анхны тусламж үзүүлэх чадвар эзэмшүүлэх видео хичээлүүдийг хүргэж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

Exit mobile version