Эрүүл мэнд
ЭМЯ: Иргэд голомттой бүсээс ирснээ нууж, худал мэдээлэх тохиолдол гарч байна
Эрүүл мэндийн яамнаас коронавирусын халдвартай холбоотой цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийж байна.
Мэдээллийн үеэр “Сонгдо эмнэлэгт сэжигтэй тохиолдол илэрсэн тухай мэдээлэл ирсэн. Үүнд ХӨСҮТ-ийн мэргэжлийн баг очиж ажилласан. Толгой нь өвдөж, ханиалгах шинж тэмдэгтэй байна. Бусан-Улаанбаатарын нислэгээр ирсэн 17 иргэн халуурч байгаа мэдээллээ өгөхгүй гэсэн. Үүний дагуу цагдаагийн газартай хамтарч холбогдох иргэнд шаардлага тавьсан. Иргэдийн ухамсар, хариуцлагыг өндөржүүлэх шаардлага байна. Учир нь иргэд голомттой бүсээс ирснээ нууж, худал мэдээлэх тохиолдол байна” гэлээ.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “ХӨСҮТ Нэгдүгээр сарын 6-наас 782 хүний ажиглалтад авсан. Хоёрдугаар сарын 27-нд ажиглалтад орсон нийт 5 тохиолдлоос коронавирус илрээгүй. Эмч, ажилтнуудыг 24 цагаар ээлжлэн ажиллаж байна. Үүнийг иргэд дэмжиж ажиллах хэрэгтэй” гэв.