Дэлхий
БНСУ: Нийт 2,931 хүн коронавирусын халдвартай болох нь тогтоогдлоо
БНСУ-д урьд шөнийн мэдээгээр 594 хүн шинээр нэмэгдэж нийт 2,931 хүн вирусын халдвартай болох нь тогтоогдлоо.
Үүнээс нас барсан 16, эдгэрсэн 27 хүн тус тус байна.
ДЭМБ-аас БНСУ-ын хувьд шинжилгээ маш сайн явагдаж байгаа учир тэр хэмжээний олон хүн шинжлэгдэж гарч байгаа юм гэдгийг тайлбарлажээ.
Мөн АНУ-ын Хүнс, эмийн удирдлагын газрын захирал асан Скотт Готтлиб “Солонгосын эрүүл мэндийн байгууллагуудын хийсэн Corona19 тайлан нь маш нарийвчлалтай бөгөөд оношлогооны чухал чадварыг харуулж байна” гэжээ. Түүнчлэн “Солонгосын эрүүл мэндийн байгууллагууд 20,000 орчим хүнд шинжилгээ хийж, үр дүнг нь хүлээхээс гадна улсын хэмжээний дэгдэлтийн бодит байдал болон халдвар авсан замын талаархи нарийвчилсан статистик мэдээллүүдийг үнэн зөвөөр гаргаж байхад Япон улс шинжилгээ сайн хийхгүй байна. Япон улс ердөө 1500 орчим хүнийг туршиж үзсэн” гэжээ.
Мөн тэрээр БНСУ-ын олон өвчтөн гарч байгаатай харьцуулахад Япон улс цөөн юм шиг харагдавч хэсэг хугацааны дараа түүнээс хэд дахин ихэсч, бүр их хохирол амсаж болохыг анхааруулсан байна.
Эх сурвалж: Uno Tsog