Дэлхий

Гретагийн дуудлагаар мянга мянган хүүхэд Covid-19-ийн эрсдэлийг үл тоон гудамжинд цуглаж байна

Нийтэлсэн

“Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг сургуулийн дайралт, Бристол”  арга хэмжээний үеэр Байгаль орчны төлөө дуу хоолойгоо идэвхтэй илэрхийлж буй Грета Тунбергийн уриалгаар 30 мянга гаруй хүн Бристолын гудамжинд өчигдөр/2020.02.28/цуглажээ. Шинэ коронавирусийн аюул Европт сэмхэн гэтэж, айдаст автуулж буй энэ үед ийнхүү хүүхдүүдээ олон хүн цугларсан газар руу явуулах нь байгаль орчны төлөөх зөв үйлдэл мөн эсэхийг цагдаа нар эцэг эхчүүдээс асууж байна.

Бүх спортын арга хэмжээ цуцлагдаж, Их Британи даяар бүх сургууль шинэ вирус тархахаас сэргийлэн хоёр сарын турш хаалгаа барьж буй энэ үед сургуулийн насны хүүхдүүд голдуу 30 мянган хүн цуглуулсан нь Грета Тумбергийн зүгээс нийгмийн хариуцлагаа ухамсарлаагүй бүдүүлэг үйлдэл хэмээн зарим хүмүүс шүүмжилж байна. Вирусийн халдвар тархахаас гадна ийнхүү маш олон хүн цугласан газарт бага насны хүүхэд байх нь унах, гишгүүлэх, шахуулахаас эхлээд маш олон эрсдэлтэй билээ. Хүүхдүүдийнхээ эрүүл мэндэд эцэг эхчүүд хариуцлага хүлээх ёстойг Бристолын цагдаа нар эцэг эхчүүдэд сануулсаар байгаа гэнэ.

Exit mobile version