Эдийн засаг
2006 онд үйлдвэрлэсэн 20 мянгатын дэвсгэртүүдийг гүйлгээнээс татаж эхэллээ
Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар 2006 онд үйлдвэрлэгдсэн 20,000 төгрөгийн дэвсгэртийг 2020 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн гүйлгээнээс татахаар боллоо.
2006 оны энэхүү дэвсгэрт нь олон нийтэд зориулсан түвшний хамгаалалтын элемент хангалтгүй байдаг учраас ихэвчлэн хуурамчаар үйлдэхэд хүргэж байна.
Иймээс 2020 оны гуравдугаар сарын 1-нээс эхлэн уг дэвсгэртээр төлбөр тооцоо хийхийг зогсоож буй боловч иргэд 2022 оны гуравдугаар сарын 1-ний өдөр хүртэл хоёр жилийн хугацаанд арилжааны банкуудад болон Монголбанкинд хандан шинэ дэвсгэртээр солиулж болно.
2006 оны 20,000 төгрөгийн дэвсгэрт нь ямар нэгэн цонхгүй, туузгүй, ар талын зүүн доод буланд 2006 гэсэн тоог хэвлэсэн байдаг гэж Монголбанкнаас мэдээллээ.