Эрүүл мэнд

Багабаян дахь амралтын газар болон Цэргийн эмнэлэгт 250 ор бэлэн байлгахаар шийдэв

Нийтэлсэн

Улсын онцгой комиссийн өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэжээ. Тодруулбал, Батлан хамгаалах яамны харьяа Багабаян дахь амралтын газар болон Цэргийн төв эмнэлэгт 250 ор бэлэн байлгахаар шийдвэрлэв.  Тусгаарлах байрыг:

–  Төрийн болон хувийн өмчит эмнэлэг, сувилал

–  Төрийн болон хувийн өмчит амралтын газар

–  Их, дээд сургууль, коллеж, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн дотуур байр

–  Спорт цогцолбор, заал гэсэн дарааллаар ашиглана.

Одоогоор сэжигтэй 16 тохиолдлыг нягталж байгаа бөгөөд 309 хүнийг түр тусгаарлаад байна.

Мөн Ашигт малтмалын экспортын тээврийг 2020 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэхтэй холбогдуулан жолооч нарыг ариутгал, хамгаалалтын хувцас, хэрэгслээр хангах юм. Мөн ачаа тээврийг аюулгүй, тасралтгүй тээвэрлэх бэлтгэлээ бүрэн хангахыг холбогдох сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга, аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудад үүрэг болгов. Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор битүүмжилсэн чингэлэгтэй нүүрс тээвэрлэх бэлтгэл ажлыг шалгаж, экспортолж эхлэхээр боллоо.

Exit mobile version