Нийгэм
БНСУ-аас 6200 иргэн, Японоос 500 орчим Монголд ирэхээр билет захиалжээ
Улсын Онцгой комиссын хоёрдугаар сарын 26-ны хуралдаанаар Монгол болон БНСУ хоорондын хоёр талын нислэгийг түр зогсоосон хугацааг гуравдугаар сарын 11-нийг дуустал сунгах шийдвэр гаргасан. Мөн Монгол Японы хоорондын хоёр талын нислэгийг 2020.02.28-ны өдрөөс 03.11-ний өдийг дуустал түр зогсоох шийдвэр гаргасан юм. Тиймээс Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу нэг ч нислэг үйлдэхгүй байна.
Харин Сөүл дэх Элчин сайдын яамны мэдээлэлд агаарын тээврийн “МИАТ”, “КАЛ”, “Асиана”, “Эйр Пусан” компанид захиалга өгсөн 6200 иргэн ойрын өдрүүдэд эх орондоо ирэх хүсэлтэй байгаа аж. Мөн 500 орчим хүн нислэг сэргээсний дараа Токио-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирэхээр захиалгаа өгчээ.
Харин Улсын онцгой комиссоос гуравдугаар сарын 11-нээс хойшхи хугацааг сунгах уу, сунгахгүй юу гэдэг нь одоогоор тодорхойгүй байна.