Дэлхий

Е-9 визтэй хөдөлмөрийн гэрээт ажилчид та бүхний анхааралд

Нийтэлсэн

Ажлын байраа солин шинээр ажил хайх хугацаа буюу 3 сарын бичиг авсан Е-9 визтэй хөдөлмөрийн гэрээт ажилчид та бүхний анхааралд

БНСУ-д Коронавирус эрчимтэй тархаж, 3 сарын бичиг авсан гэрээт ажилчдад ажлын саналын мсж бага ирж байгаатай холбогдуулан шинээр ажлын байр хайх хугацааг 2020 оны 02 сарын 28-наас 4 сарын 30 хүртэлх хугацаанд сунгах болсоныг БНСУ Хөдөлмөрийн яамнаас мэдэгдэж байна. Шинээр ажлын байр хайх хугацаандаа ажлын байр хайхын тулд хөдөлмөрийн бирж дээр ирэх явдлыг багасгаж халдварт өвчний аюул тархалтаас урьдчилан сэргийлэхийн тулд нэг дор сунгах арга хэмжээг авч байна. Үүнд:

2020.01.13 ~ 20.04.13 хугацаатай 3 сарын бичиг авсан бол 2020.05.01нээс эхлэн шинээр тооцож 6 сарын 14 хүртэл сунгана.
2020.02.26 ~ 20.05.26 хугацаатай 3 сарын бичиг авсан бол 2020.05.01нээс эхлэн шинээр тооцож 07 сарын 27 хүртэл сунгана.

Ажил хайх 3 сарын бичиг авсан хугацаа нь хүн бүрт харилцан адилгүй учраас сунгалт хийх хугацаа хэдний өдрөөр дуусгавар болж буй талаар шаардлагатай бол харьяа дүүргийн хөдөлмөрийн бирж дээрээ өмнөх авсан 3 сарын бичгээ гадаад иргэний үнэмлэх, гадаад паспорт, зэргийг бүрдүүлэн өөрийн биеэр очин шинээр 3 сарын бичгээ баталгаажуулан авах боломжтой.

Эх сурвалж: БНСУ дахь Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Үйлчилгээний Төв

Exit mobile version