Зөвлөгөө

Консулын зарим үйлчилгээг шуудангаар үзүүлнэ

Нийтэлсэн

БНСУ-д шинэ коронавирусний халдвараас иргэдийг урьдчилан сэргийлэх зорилгоор ЭСЯ-ны Консулын хэлтсээс дараах төрлийн итгэмжлэл, иргэний бүртгэлийн үйлчилгээг түр хугацаанд дотоодын шуудангаар үзүүлнэ. Үүнд:

Итгэмжлэл:

­-Гадаад паспорт захиалах
­-Хүүхэд хилээр асран халамжилж БНСУ-д авчрах, нутаг буцаах,
­-Хүүхдийн виз мэдүүлэх
­-Тодорхойлолт авах /Жолооны үнэмлэх, гэмт хэргийн тодорхойлолт/
­-Жирэмсэн эхийн тэтгэмж, хүүхдийн мөнгө авах
­-Төрөл садангийн лавлагаа авах,
­-Өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах,

Иргэний бүртгэл:

-Төрсний бүртгэл
-Гадаад паспорт захиалга
­-Буцах түр үнэмлэх захиалга
­-Гадаад паспорт олголт
­-УБЕГ-ын лавлагаа

Анхаарах зүйлс:

-ЭСЯ-ны цахим хуудас “www.mongolembassy.com”-ны “консулын үйлчилгээ” гэсэн цэсний “шуудангийн үйлчилгээ” хэсгээс дэлгэрэнгүй заавар, мэдээлэлтэй сайтар танилцаж, бичиг баримтаа бүрэн гүйцэд бүрдүүлж, маягтаа үнэн зөв бөглөж, төлбөрийн хуудсыг хамт ирүүлэх;

-Итгэмжлэлтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг тус ЭСЯ-ны Консулын хэлтсийн 02-798-1950 дугаар утсаар холбогдож авах;

-Байр орон сууц, хадгаламж, банкны данс захиран зарцуулах, шүүхэд төлөөлөх зэрэг хөрөнгө, санхүүтэй холбоотой итгэмжлэлийг шуудангаар батлахгүй;

-БНСУ-ын Гёнги муж/경기/, Ганвон муж/강원/, Умард, Өмнөд Чүнчон муж,/충청/ Умард Чонра муж/전라북/, Чэжү /제주/ тусгай бүсийн оршин суугчид Элчин сайдын яамны Консулын хэлтэст, Өмнөд Чонра/전라남/, Өмнөд, Умард Гёнсан /경상/ мужийн оршин суугчид Бусан дах Консулын газарт хандана уу. Утас: 051-465-9996

Эх сурвалж: БНСУ дахь Монгол Улсын ЭСЯ

Exit mobile version