Нийгэм
Эрсдэлтэй бүсээс ирсэн 22 зорчигчийг тусгаарлалаа
2020 оны гуравдугаар сарын 3-ны өглөө Москва-Улаанбаатар чиглэлийн СУ-330 дугаартай нислэгээр ирсэн 16 зорчигчийг Мэргэжлийн хяналтын байгууллагаас түр тусгаарлан, 7 хүнийг ХӨСҮТ, 9 хүнийг Онцгой байдлын комисст хүлээлгэж өгөв.
Мөн Истанбул-Улаанбаатар чиглэлийн ТК-362 дугаартай нислэгээр ирсэн 6 зорчигчийг тусгаарлалаа. Тэдний тав нь Монгол Улсын, нэг нь Япон улсын иргэн байна. Халдварт өвчний дэгдэлт өндөр бүс нутаг буюу БНСУ, Япон, Италиас дамжин ирсэн тул ийнхүү тусгаарлаж, тандалтын арга хэмжээ авч байна.
Эх сурвалж: МХЕГ