Дэлхий

Тунис улсад шинэ коронавирусний анхны тохиолдол бүртгэгдлээ

Нийтэлсэн

Тунис улсад  шинэ коронавирусийн халдварын анхны тохиолдол бүртгэгдсэн байна. Энэ талаар тус улсын Эрүүл Мэндийн яамнаас албан ёсоор мэдээлжээ.

Тунисд COVID-19 вирусний анхны тохиолдол бүртгэгдээд байгааг тус улсын засгийн газраас даваа гарагт мэдээллээ. Итали улсад амьдардаг Тунисийн иргэн эх орондоо эргэн ирээд удаагүй бие нь муудаж,  коронавирусийн шинжилгээ өгөхөд эерэг хариу гарчээ. Тунисийн Эрүүл Мэндийн Яамны сайд  Абделатиф эл-Маки хэвлэлийн хурлын үеэр халдвар тээгч нь  эрэгтэй хүн болохыг хэлжээ.

Тунис нь шинэ коронавирусний халдвар бүртгэгдсэн Африкийн  тав дахь орон болоод байна. Үүнээс өмнө  Египет, Алжир, Нигери болон Сенегал улсад иргэдээс шинэ коронавируст халдвар илэрсэн тохиолдол бүртгэгдсэн юм. Тодруулбал, Алжир улсад 53 настай эмэгтэй, 24 настай охины хамт  коронавирусний халдвар авсан нь болох тогтоогдсон байна. Харин Сенегал улсад Францын иргэнээс COVID-19 вирус илэрсэн юм. Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагаас шинэ коронавирусний тархалтын эрсдэлийн түвшинг хэт өндөр гэсэн зэрэглэлд шилжүүлээд  байна.

Exit mobile version