Бидэнтэй нэгд

Эдийн засаг

“Эрдэнэс Тавантолгой”ХК-г хууль бусаар шилжүүлж, хувьчлах хуйвалдаан эхэллээ

Нийтэлсэн

“Эрдэнэс Тавантолгой”ХК-ны хувьцааг хууль бусаар шилжүүлж, улмаар хувьчлахад бэлдэж буй талаар цахим орчинд мэдээлэл цацагдсан. Энэ талаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ны Эв санааны нэгдэл Үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнээс тодрууллаа.

-Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ны 30 хувийг таван тэрбум ам.доллараар зарна хэмээн мэдэгдэж байсан. Одоо нэг тэрбум ам.доллараар зарна гэж байна? Энэ ямар учиртай юм бол? Ард түмэнд тайлбарлаж өгнө үү?

Нэгдүгээрт, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ны 30 хувьд Зүүн Цанхийн уурхайг тэр чигт нь авчихсан. Энэ бол хамгийн ашиг ихтэй, сор болсон нүүрстэй гол орд. Тэгэхээр сорчлон авч байна гэсэн үг. Оорцог толгой, Бор толгой гэх мэт ордуудыг авалгүйгээр үлдээсэн. Зүүн Цанхийн уурхай бол маш баян орд. Хоёрдугаарт, Энэхүү баян ордыг “цаад” хүмүүс чинь яагаад авчихав гэхээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ны нийт орлогын 80 хувийг бүрдүүлдэг учраас тэр. Дараа жил гэхэд 1072 хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг, хувьцаа эзэмшигч, ногдол ашиг гэдэг зүйл байхгүй болно. Анх таван тэрбум ам.доллар гэж байсныг 1,6 тэрбум ам,доллар болгосон. Харин өнөөдрийн хувьд нэг тэрбум ам.долларыг хөрөнгө оруулалт хэлбэрээр хийж байгаа. Нэг үгээр огтоос байхгүй болох учраас миний бие үүнд санаа зовж байна.

Нэг тэрбум ам.доллар цаашид өсөх бүрэн боломжтой

-Энэ жил хувьцааны ногдол ашиг гэж өгөөд ирэх жил өгөхгүй гэхээр эхний бөгөөд эцсийн ногдол ашиг болох нь ээ?

-1072 хувьцааны ногдол ашгийг энэ жил өгөхөөр болдог нь хүмүүсийн анхаарлыг сарниулах, тайвшруулахад чиглэсэн арга, мэх гэж харж байгаа. Дараа жил “Эрдэнэс Тавантолгой” ХК-ниас ногдол ашиг авна гэдэг зүйл байхгүй. Гадны хөрөнгө оруулагч энэ компанийн хувь тавиланг шийдэх гээд байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК 40 тэрбум хувьцаа гаргах бөгөөд нэгж хувьцааны нэрлэсэн үнэ нь 25 төгрөг байхаар тооцож байгаа.

Компани орлогогүй болчихвол 1072 хувьцаа ямар ч үр дүнгүй болно

-Ард түмний мэдэлд байгаа компанийг ийнхүү ар хударгаар зарвал та бүхэн зогсоож чадах уу?

– Нэг тэрбум ам.доллар гэдэг бол 2019 оны үзүүлэлт. Энэ үзүүлэлт цаашид өсөх бүрэн боломжтой. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазар таван тэрбум ам.долларын хөрөнгийг зах зээлээс босгоно гэж “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 80 хувийг авсан. Одоо сорчлоод хоёр, гуравхан жилийн дотор юу ч үгүй болгох гээд байна. Үүнд санаа зовж байна. Энэ компанид ажилладаг нийт ажилчид ажлын байргүй болно. Компани өөрийн орлогогүй болно. Орлогогүй компани болчихвол 1072 хувьцаа ямар ч үр дүнгүй болно гэсэн үг.

-Коронавирусээр далимдуулан ард иргэдийн анхаарал сонор, сэрэмж суларсан энэ цаг үед хийж болзошгүй луйврыг хэрхэн зогсоох вэ?

-Бид үүнтэй холбоотой мэдээллийг боломжит мэдээллийн сувгуудаар хүргэж байна. Ямартай ч олон нийтийн дэмжлэг ямар байгааг харъя. Ард иргэдээс гарын үсэг цуглуулах төлөвлөгөөтэй байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас нүүрс гаргадаг байсан бол одоо “Эрдэнэс Тавантолгой Майнинг”-аас нүүрсээ гаргадаг болчихлоо. Нуугаад байх юм байхгүй, ил зүйл шүү дээ. Үүнийг нууцаар хийж байгаа. “TTJVCO /Ти Ти Жи Ви Си Өү/” ХХК ямар ч тендерт оролгүй их өндөр үнээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн туслан гүйцэтгэгчээр ажиллаж, Монгол Улсыг хохироож байна. Олон нийтэд мэдээллийг зөв хүргэхийг хичээнэ. Цаашид өөр олон арга хэмжээ авах боломж байгаа гэдэгт итгэлтэй байна.

-Ард иргэдээс гарын үсэг цуглуулна гэж байсан. Үүн дээр тодорхой мэдээлэл өгч болох уу?

-Ойрын хугацаанд цахимаар гарын үсэг цуглуулах арга, аргачлалыг хэлэлцээд цахим хуудас бий болгох төлөвлөгөөтэй байна. Түүгээрээ дамжуулан иргэдийн гарын үсгийг авна. Ард түмний зүгээс дэмжлэг хэр байгааг харъя. Тодорхой түвшинд хүрсэн тохиолдолд УИХ болон бусад холбогдох газруудад хандаж, үүнийг зогсоох хүртэл арга хэмжээг авна.

-Мэдээлэл өгсөнд баярлалаа.

CGTN мэдээ23 цаг өмнө

Филиппиний Хятадын Өмнөд тэнгис дэх стратегийг харах нь

CGTN мэдээ2 өдөр өмнө

Сименс AG компанийн Удирдах зөвлөлийн дарга Бо Лерентэй хийсэн ярилцлага

Дэлхий3 өдөр өмнө

Илон Маск: Би байгаагүй бол Трамп сонгуульд ялахгүй байсан

Улс төр3 өдөр өмнө

Ерөнхий сайдад нэр дэвшигчийн асуудлаар УЗ нэгдсэн байр суурьт хүрч чадаагүй байна

Нийгэм3 өдөр өмнө

Баривчилгаанд явсан Ж.Энхжаргаланг өчигдөр орой суллажээ

Энтертайнмент3 өдөр өмнө

Демаркус Казинс яагаад Йокичийг супер од биш гэв?

Энтертайнмент3 өдөр өмнө

О.Энхжавхлан: “Болор цом” нэрээр тоглолт хийх гэж буй “Opozit” хамтлагтай хоёр зүйл тохирсон

Ерөнхийлөгч3 өдөр өмнө

Тогтвортой байдлын яриа хэлэлцээ I “Тэрбум мод” чуулга уулзалт эхэллээ

Дэлхий3 өдөр өмнө

Трамп Ши Жиньпинтэй утсаар ярьсан нь маш үр дүнтэй байсан тул Хятадад айлчилна гэв

Нийгэм3 өдөр өмнө

Зэвсэгт хүчний 337-р ангийг Ж.Гүррагчаагийн нэрэмжит болголоо

Нийгэм3 өдөр өмнө

Дүүжин замын тээврийн баганын ажил 30%-тай үргэлжилж байна

Дэлхий4 өдөр өмнө

Путин Трамптай утсаар ярихдаа Украины дроны халдлагын хариуг барих шаардлагатай гэжээ

Дэлхий4 өдөр өмнө

Трамп 12 улсын иргэдийг АНУ-д нэвтрэхийг хориглох захирамжид гарын үсэг зурлаа

Улс төр4 өдөр өмнө

Нэг хуулийн нэг заалт нэг гишүүнд таалагдаагүйгээс болоод УИХ-аар хэлэлцэх боломжгүй байж болохгүй

Энтертайнмент4 өдөр өмнө

Мэнни Пакьяо 46 насандаа Дэлхийн аваргын бүсийг дахин зүүхийг хүсчээ

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр3 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 жил өмнө

НУУЦ МАТЕРИАЛУУД: АДМИНЕРАЛ

Нийгэм2 жил өмнө

Улсын хэмжээнд 8.1 сая төл бойжиж байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Б.Мөнгөнзул өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчинтай тоглоно

Энтертайнмент2 сар өмнө

Гаут Гаутын гүйлт дахин шуугиан тарив

Улс төр2 сар өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент3 сар өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент3 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм4 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий5 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр6 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд6 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн