Дэлхий

Нийтийн тээврийнхэн цахилгаан бороохой ашиглахыг Орост зөвшөөрөв

Нийтэлсэн

Нийтийн тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүрэг бүхий ажилтнууд шаардлагатай бол цахилгаан бороохой ашиглаж болох журам 2020 оны гуравдугаар сарын 2-ноос Орост хэрэгжиж эхэллээ.

Нийтийн тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах нь нийгмийн аюулгүй байдлыг хангах учраас ийм зохицуулалтыг хийж байгаа ажээ. Шинэ журмаар нийтийн тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүрэгтэй ажилтан нь хөдөлгөөний аюулгүй байдлыг сахиулахад саад болсон этгээдийг саатуулах, баривчлах үедээ өөрийгөө хамгаалах зорилгоор цахилгаан бороохой ашиглахыг зөвшөөрсөн байна. Гэхдээ энэ үйлдэл нь зөвхөн тээврийн дэд бүтцийн объектуудад, онгоцны буудал, вокзал зэрэг газарт зөвшөөрөгдөх юм.

Цахилгаан бороохойш жирэмсэн эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, бага насны хүүхдэд хэрэглэхийг хоригложээ. Гэхдээ эдгээр иргэд галт зэвсэг ашиглан аюулгүй байдлыг хангах ажилтны амь нас, мөн бусдын амь нас, аюулгүй байдалд занал учруулахаар бол ашиглахыг зөвшөөрнө.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Exit mobile version