CRI Монгол радио

75000 ажилтан элсэх зар нийтлэв

Нийтэлсэн

Хятадын Төв Радио Телевизийн “Ян Шийпин” аппликэйшнээр Үндэсний хөгжлийн хөрөнгө оруулалтын групп, Төрийн өмчийн хяналт, удирдлагын комисстой хамтран интернетээр ажилтан элсэх хөтөлбөрийг 3-р сарын 2-ны өдрөөс албан ёсоор эхлүүлэн, эхний ээлжид 75000 ажилтан элсэх зар нийтлээд байна. Ажил хайгчид гэрээсээ гаралгүйгээр интернетэд холбогдон, аж ахуйн нэгжүүдийн ажилтан элсэх зар сурталчилгааг харж, өөртөө тохирох ажлын байранд хүсэлт явуулах боломж бүрдэж байна.

Тус хөтөлбөр нь онлайнаар ажилтан элсэх аргаар Хятадын төв радио телевизийн давуу талыг бадруулан төрийн өмчит аж ахуйн нэгж, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн ажилтан элсэх шаардлагад зохицуулан ажилтан элсэх тавцан хангаж байгаа юм.

Тус хөтөлбөр нь аж ахуйн нэгжүүдийн хүний нөөц хүрэлцэхгүй, ажилтан элсэх боломжгүй байдалд чиглүүлэн, халдварын хугацаанд ажлаар хангах бодлогод үйлчлэхийн тулд мэдээллийн давуу талыг ашиглан аж ахуйн нэгжүүдийн хэвийн үйл ажиллагааг үргэлжлүүлэхэд туслах зорилготой юм. Уг хөтөлбөрт Хятадын 70 гаруй төрийн өмчит аж ахуйн нэгж, 50 гаруй хувийн хэвшлийн аж ахуйн нэгж хамрагдсан байна. Одоогийн байдлаар ажилтан элсэх аянд нэгдсэн аж ахуйн нэгжийн тоо 1000-д хүрч, 75000 ажилтан элсэх шаардлага гаргаад байна.

Н.Пүрэвжав

Exit mobile version