Бидэнтэй нэгд

Дэлхий

Токиогийн Олимпыг хойшлуулж магадгүй

Нийтэлсэн

“Токио-2020” Олимпын наадмыг шинэ коронавирусний халдварын тархалтын улмаас энэ оны сүүл хүртэл хойшлуулж магадгүй гэж Японы Олимпын наадам хариуцсан сайд Сэйко Хашимото мягмар гарагт мэдээлжээ.

“Токиогийн засаг захиргаа болон Олон улсын олимпын хороо /ОУОХ/ хооронд байгуулсан гэрээнд Олимпын наадмыг 2020 онд багтаан зохион байгуулах талаар тусгасан тул хойшлуулах боломж бий” гэж С.Хашимото хэлсэн байна.

Токиогийн Олимпыг ирэх долдугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 9-ны хооронд зохион байгуулахаар товлосон юм. “Бид Олимпын наадмыг төлөвлөсний дагуу зохион байгуулахын тулд бүхий л хүчин чармайлтыг гаргаж байна” гэж С.Хашимото нэмж хэлжээ.

Олимпыг зохион байгуулах гэрээний дагуу ОУОХ наадмыг цуцлах эрхтэй юм. “Токиогийн Олимп амжилттай болно гэдэгт манай байгууллага итгэлтэй хэвээр байна. Тамирчид итгэл дүүрэн, эрч хүчтэйгээр бэлтгэлээ үргэлжлүүлээсэй гэж хүсэж байна” гэж ОУОХ-ны тэргүүн Томас Бах мэдэгдсэн байна.

Коронавирусний халдварын улмаас спортын олон томоохон тэмцээнийг цуцалж, хойшлуулсан юм. Хятадад анх дэгдсэн коронавирусний халдвар дэлхий 70 гаруй оронд тархаж, 3000 гаруй хүн нас баржээ.

Нийгэм2 өдөр өмнө

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 387 болжээ

Дэлхий2 өдөр өмнө

Вьетнам улс АНУ-ын импортод ногдуулсан бүх төрлийн тарифыг тэглэх санал тавив

Нийгэм2 өдөр өмнө

Иргэд гадаадад зорчихдоо бичиг баримт, эд зүйлээ гээх тохиолдол их гарч байна

Энтертайнмент2 өдөр өмнө

Овечкин NHL-ийн түүхэн шилдэг мэргэн бууч боллоо

Улс төр2 өдөр өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент2 өдөр өмнө

T-ara хамтлагийн Хю Миний хуримын зургууд ДЭЛГЭГДЖЭЭ

Энтертайнмент2 өдөр өмнө

Йокич 20 насандаа NBA-гийн сорилд хамгийн муу үзүүлэлт тэмдэглүүлж байжээ

Нийгэм2 өдөр өмнө

Төв аймгийн бүх сум КИОСК-той, 10 сургууль Старлинктэй боллоо

CGTN мэдээ3 өдөр өмнө

Дэлхий ертөнц ноёрхлыг бус шударга ёсыг хүсч байна

CGTN мэдээ4 өдөр өмнө

Америкийн “татварын дайн” өөрт нь сөрөг үр дагавартай

CGTN мэдээ4 өдөр өмнө

Бангладешийн түр засгийн газрын ахлах зөвлөх Юнустай хийсэн ярилцлага

Улс төр1 долоо хоног өмнө

Н.Учрал: Х.Баттулга та, Төгрөг нуурын ордыг 250 сая ам.доллараар гаднын компанид зарсан нь үнэн

Эдийн засаг1 долоо хоног өмнө

Б.Жавхлан: Монгол Улсын валютын нөөц 5 тэрбум ам.долларт хүрлээ

Боловсрол1 долоо хоног өмнө

П.Наранбаяр: 2030 он гэхэд 88 мянган хүүхэд улс даяар нэмэгдэнэ. Тэдэнд сургууль цэцэрлэг хэрэгтэй

Энтертайнмент1 долоо хоног өмнө

Мессигийн хувийн бие хамгаалагчийг талбайд гарахыг хориглолоо