Дэлхий
Ираны парламентын 23 гишүүн коронавирусээр халдварлажээ
Ираны парламент (межлис)-д шинэ коронавирусын шинжилгээ хийхэд 23 депутатынх эерэг үр дүн өгчээ. Энэ тухай YJC Ираны Хууль тогтоох хорооны даргын зөвлөх Абдолрезу Месригээс лавлан мэдээлсэн байна.
Албаны хүмүүсийн үзэж буйгаар, депутатуудыг хүн амтай харилцахаа хязгаарлахыг зөвлөж байгаа бол парламент үргэлжлүүлэн ажиллах гэнэ.
Ираны Межлисийн Үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогын хорооны дарга Можтаба Зулнур коронавирусаар халдварласан нь урьд өмнө мэдэгдэж байсан юм.
Өмнө нь Ираны дээд удирдагч Хоменейгийн зөврөх, дэд ерөнхийлөгч гээд тус улсын дээдхэсгийнхэн коронавирусын халдвараар нас барсан билээ.