Дэлхий

Чили улсад коронавирусын анхны тохиолдол бүртгэгдсэнээр халдвар тархсан улсын тоо 77-д хүрлээ

Нийтэлсэн

Чили улсад коронавирусын халдвар шинээр илэрсэн болохыг тус улсын эрх баригчид мэдээллээ. Вирусын халдвар авсан өвчтөний хувьд Чилийн төв хэсгийн Талка хотод оршин суудаг 33 настай иргэн бөгөөд саяхан Азийн улс орнуудаар аялаад ирсэн байна.

Тодруулбал, Сингапур, Малайз, Индонез, Малдив,Испани зэрэг улсуудаар сар орчмын хугацаанд аялаад иржээ.

Хоёрдугаар сарын 25-ны өдөр Чили улсад газардаж, харин гуравдугаар сарын нэгнээс эхлэн шинж тэмдэг үзүүлэх болсон байна.

Мөн өнгөрөгч бямба гарагт Итали руу зорчоод ирсэн 43 настай эрэгтэй Аргентин улсын анхны коронавирусын халдвар авсан хүнээр тодорсон байна.

“Өвчтөн нь Европын хэд хэдэн газраар зорчсон боловч ихэвчлэн Итали, тэр дундаа хойд хэсэгт нь байсан” гэж Аргентины Эрүүл мэндийн сайд мэдээлжээ.  Аргентин улсын чиглэлийн нислэгт нэгдүгээр зэрэглэгийн нислэгт суусан учраас хавьтлын тоо харьцангуй бага гэсэн байна.

Үүнээс гадна Латин Америк, Бразил, Экуадор, Мексик улсуудад шинээр халдварын тохиолдол бүртгэгдэснээр халдвар тархсан улсын тоо 77-д хүрлээ.Хамгийн их халдвар тархсан 10 улс орныг харвал:

  • 80,151-БНХАУ
  • 5,186-Өмнөд Солонгос
  • 2,502-Итали
  • 2,336-Иран
  • 293-Япон
  • 204-Франц
  • 196-Герман
  • 165-Испани
  • 122-Америк
  • 110-Сингапур
  • 100-Хонгконг
Exit mobile version