Улс төр
ЭМЯ: Хүнтэй нэг метрийн зайнаас мэндлэх, албан тасалгаанд хоорондоо нэг метр зайтай суухыг зөвлөж байна
Нийтэлсэн
5 жил өмнөНийтлэлч
АдминЭрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийж байна.
ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл, Дэлхийн 76 оронд ковид-19 халдвар бүртгэгдлээ. Польш улс 6 сар хэрэгжих Ковид-19 халдварын үед арга хэмжээний тухай хууль батлуулахаар ажиллаж байна. Европ, арабын улсууд мэндчилгээний хэлбэрийг өөрчлөх уриалга гаргаж, тэврэлдэх, гар барих, хамраар шөргөлцөхгүй байхыг уриаллаа. Мөн хүнтэй нэг метрээс хол зайнаас харилцах, албан тасалгаанд хоорондоо мөн нэг метрээс хол зайтай суухыг зөвлөж байна.
Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, Гуравдугаар сарын 3-ны орой буусан Москва-УБ чиглэлийн онгоцоор ирсэн 138 монгол иргэнээс гурван хүнийг ХӨСҮТ-д тусгаарлажээ. Улаан-Үдийн галт тэргээр ирсэн халдварын сэжигтэй 13 иргэнийг Дарханд тусгаарлаад байна.