Эрүүл мэнд

НМХГ: Алтанбулаг, Сүхбаатар боомтоор нэвтэрсэн сэжигтэй 34 зорчигчийг тусгаарлалаа

Нийтэлсэн

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Сүхбаатар боомтод НМХГ-ын эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагчид томилолтоор ажиллаж байна.

Тэд Сэлэнгэ аймаг дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны улсын байцаагчидтай хамтран 2020.03.02-ны 08:00 цагаас 2020.03.04-ний 08:00 цаг хүртэл ОХУ-аас орж буй 153 автомашины 367 зорчигч, Эрхүү-УБ чиглэлийн хоёр цуваа 12 вагоны 81 зорчигчийн эрүүл мэндийн байдалд хяналт хийж “COVID-19” голомттой бүс нутгаар зорчсон сэжигтэй 34 зорчигчийг ажиглалтад тусгаарлаж, Дархан-Уул аймгийн Онцгой комисст шилжүүлжээ.

Хяналт, шалгалт үргэлжилж байгааг НМХГ-аас мэдээллээ.

Exit mobile version