Улс төр

Экс Ерөнхийлөгчөөс хамааралтай хүмүүс хууль бус наймаанд татагдаж эхэлсэн үү

Нийтэлсэн

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатын хоёр охин болох О.Очирмаа, О.Оюумаа нарын талаарх 24 баримтыг хүргэж байна. Учир нь, сүүлийн үед түүний охидуудтай холбоотой сөрөг мэдээлэл цацагдах болсон юм.

[svtimeline]

[svt-event date=”” class=”svt-cd-blue” ] О.Очирмаа, О.Оюумаа хоёрыг эмээ болох Пунсалмаа гуай өсгөсөн гэдэг. Хүү, бэр хоёр нь ажилтай учир хүүхдүүийг нь харж, хандаж, өсгөж, хүмүүжүүлэх хүндтэй хэрнэ хүндхэн ажлыг хариуцдаг байжээ. [/svt-event][svt-event date=”” class=”svt-cd-blue” ] П.Очирбат гуай энэ талаар “ Шарын голд байхдаа ээж миний хоёр охиныг өсгөж өгсөн. Том нь цэцэрлэгт явдаг байсан болохоор төвөг багатай. Бага охиныг минь ёстой гардаж өсгөсөн. Ээж өөрийнхөө насыг ач охидынхоо өсөлт хөгжлөөр хэмжиж ярьдаг байсан” хэмээн хэвлэлд ярилцлага өгч байжээ. [/svt-event][svt-event date=”” class=”svt-cd-blue” ] Эмээ нь “Бага охин болох О.Оюумаагаа сургуульд орохыг нь харахсан” гэж ярьдаг байсан буурай бүр хуриман дээр нь уртын дуу дуулж, нулимс унагаж суусан гэдэг. Эл үйлдлээс харахад О.Оюумаа эмээгийнхээ хайртай хүүхэд гэдэг нь хэн хүнд ойлгомжтой. [/svt-event][svt-event date=”” class=”svt-cd-blue” ] Тиймдээ ч хайртай охин О.Оюумаагийнхаа хүүхдийг эмээ нь “Миний мойлон нүдэт” гэж өхөөрдөн дууддаг байжээ. [/svt-event][svt-event date=”” class=”svt-cd-green” ] О.Очирмаа, О.Оюумаа хоёрын хувьд хэвлэлд ярилцлага өгөөд байдаггүй “нууцлаг” ажиллаж амьдрахыг эрхэмлэдэг. Нэг үгээр хэвлэлийнхэнд “хаалттай хаалга” гэхэд бараг л хилсдэхгүй. [/svt-event][svt-event date=”” class=”svt-cd-blue” ] Тэд удирдах албан тушаал хашдаг. Нэлээд их хэмжээний хөрөнгөтэй гэдгийг хэн хүнгүй мэднэ. Үүнд аавынхан нөлөө ч их бий гэдэг. [/svt-event][svt-event date=”” class=”svt-cd-blue” ] Өдгөө О.Очирмаа ОХУ-ын Москва хотод элчин сайдын түр орлон гүйцэтгэгчээр сууж байгаа. Ажил албандаа хариуцлагагүй хандсан. Хүний нутагт эх орныхоо нэрийг “шороотой хольж байна” гэх шүүмжлэл сүүлийн үед их гарах болсон. [/svt-event][svt-event date=”” class=”svt-cd-blue” ] Энэ талаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Монгол улсаас ОХУ-д суух онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайдыг нь томилж улс орныхоо нэрийг цэвэрлэх ажиллагаанд засгийн газар анхаарла а хандуулахгүй бол олон улсад Монгол улсын нэр хүнд унах эрсдэл үүсээд байгааг үүгээр дуулгаж байна” гэжээ. [/svt-event][svt-event date=”” class=”svt-cd-blue” ] О.Очирмааг шүүмжилсэн эл мэдээлэл хөвөрч байх үед УИХ-ын гишүүн О.Баасанхүү дахин түүний гэр бүлийн талаар ноцтой мэдээллийг дэлгэсэн. Тэрбээр “ОХУ дахь Элчин сайдын түр хамаарагч О.Очирмааг бас эгүүлэн татах байх. Ерөнхийлөгч асан П.Очирбатын охин. Түүний нөхөр Ш.Батжаргал өмнө нь мөн л хууль бус хэрэгт холбогдсон. Тэгэхээр О.Очирмааг өнөө маргаашгүй татах байх гэж найдаж байна. О.Очирмаа Элчин сайдын түр хамаарагчийн ажлаа хийхгүй байна” гэсэн юм. [/svt-event][svt-event date=”” class=”svt-cd-blue” ] Нөхөр нь элчин сайдын яамны эрх ямбаар хууль бус наймаа хийж, энэ хэрэгт нь хүү давхар холбогдож байсныг хэвлэлийн шарласан хуудас гэрчилнэ. [/svt-event][svt-event date=”” class=”svt-cd-blue” ] О.Очирмаагийн нөхөр Ш.Батжаргал нь хурандаа цолтой. Гэвч хууль бус наймаанд нэр холбогдож эрэн сурвалжлагдаж буй хүмүүсийн жагсаалтад орсон байдаг. [/svt-event][svt-event date=”” class=”svt-cd-blue” ] Хүү нь хүртэл эрэн сурвалжлагдаж, хууль бус наймаанд холбогдож байгаагаас эдний гэр бүл хар тамхины ямар нэгэн бүлэглэлтэй холбоотой байж ч болзошгүй хэмээн шүүмжлэх хүмүүс олон байгаа юм. [/svt-event][svt-event date=”” class=”svt-cd-blue” ] Тодруулбал, хурандаа Ш.Батжаргал О.Очирмааг ОХУ-д байх хугацаанд хар тамхины хэргээр 3-4 удаа баригдаж, хууль бус наймаанд хутгалдсан байдаг. [/svt-event][svt-event date=”” class=”svt-cd-blue” ] Польшийн цагдаагийн газраас Монгол Улсын 69 дипломатчийг эрэн сурвалжил байна гэх мэдээллийг Т.Аюурсайхан гишүүн мэдээлэхэд жагсаалтын 28 дугаарт тэдний нэр орсон байдаг. [/svt-event][svt-event date=”” class=”svt-cd-blue” ] “Дипломат-95”-аас 11 элчин сайд, 24 захирал дарга, 16 зөвлөх,консул болон 1 үйлчлэгч байр авсан байдаг. Монгол даяараа АСЕМ хэмээн бужигнаж байсан үед ГХЯ болон Сангийн яаман дахь Ховд, Архангайхан төрийн өмч болох “Дипломат-95” цогцолборыг байхгүй оршин суугчид нь “хувьчлах” ажиллагааг сэм явуулж байлаа. ”Хувьчлах” ажиллагааг зохион байгуулагчид “хувь хувьсгалын” тохироог мөн ч мэдрэмжтэй ашиглаж чадсан. Анхны ерөнхийлөгч Очирбатын охин Очирмаагийн нэрс ч тэдний дунд “цохиж явсан”. [/svt-event][svt-event date=”” class=”svt-cd-blue” ] Өнгөрсөн есдүгээр сарын 20-нд ОХУ-ын Ерөнхийлөгчийн зарлиг гаргаж, ОХУ-ын хориг тавьсан улсуудаас бараа, бүтээгдэхүүн транзитаар авах бол тухайн улсын хилээр тусгай зөвшөөрөл авч нэвтэрдэг болжээ. [/svt-event][svt-event date=”” class=”svt-cd-blue” ] Харамсалтай нь манай Монголын тал энэ талаар мэдээлэлгүйгээс үү, эсвэл өөр шалтгаантай юу компаниудад ямар ч мэдээлэл өгөөгүйгээс ОХУ-ын хил дээр транзит тээврээр тээвэрлэн ирсэн 15-16 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх их хэмжээний хүнсний бүтээгдэхүүн, бараа устгуулах боллоо гэх мэдээлэл сенсаци тарьж эхэлсэн. Эл асуудлыг хамгийн түрүүнд мэдээлэх хүн болох О.Очирмаа байсан юм. [/svt-event][svt-event date=”” class=”svt-cd-blue” ] Монгол Улсаас ОХУ-д сууж буй Элчин сайдын хэргийг түр хамаарагч О.Очирмаагийн асуудлыг нэн даруй шийдвэрлэхгүй бол ар араасаа энэ мэт асуудал ундрах нь ойлгомжтой. [/svt-event][svt-event date=”” class=”svt-cd-blue” ] Анхны Ерөнхийлөгч П.Очирбатын зээ хүү Б.Чингарал хар тамхины төрлийн бодис хилээр нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогдож байжээ. [/svt-event][svt-event date=”” class=”svt-cd-blue” ] 2019 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хоёр жилийн хорих ялаар шийтгүүлжээ. [/svt-event][svt-event date=”” class=”svt-cd-blue” ] Ш.Батжаргал, О.Очирмаа нарын хүү Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээр тэдэнд холбогдох хэргийг хэлэлцсэн байна. .Нийслэлийн шүүхийнхэн анхны Ерөнхийлөгчийн зээ хүү Б-гийн ялыг нэг жил болгон бууруулж, хамт хэрэгт холбогдсон Ц-гийн ялыг хэвээр үлдээжээ. [/svt-event][svt-event date=”” class=”svt-cd-blue” ] Экс ерөнхийлөгчийн отгон охин О.Оюумаа нь нэлээд хэдэн компанитай. Тухайлбал, “Терра энержи” компани нь “Цагаан өвөлжөө”, “Алаг тэвш”, “Энх тунх орчлон” гэсэн гурван охин компанитай. “Цагаан өвөлжөө” болон “Энх тунх орчлон” компани нь О.Оюумаагийн эзэмшлийнх. [/svt-event][svt-event date=”” class=”svt-cd-blue” ] Тус компаниуд нь жил тутам нэг сая тонн нүүрс олборлон, найман жил ашиглахаар ТЭЗҮ-д тусгажээ. [/svt-event][svt-event date=”” class=”svt-cd-blue” ] 94,4 тэрбум төгрөгийн татварыг улс, орон нутгийн төсөвт оруулахаар тусгагдсан байдаг. Гэтэл орон нутагт ямар ч хөрөнгө оруулсан зүйл байхгүйг нутгийн иргэд хэлүүлцгийн үеэр онцолж хэлж байсан. [/svt-event]

[/svtimeline]

Exit mobile version