Дэлхий

Италид коронавирусийн улмаас 107 хүн нас бараад байна

Нийтэлсэн

Өнөөдрийн байдлаар /03.05/ дэлхийн 76 оронд ковид-19 халдвар бүртгэгдээд байна.

Мөн уг өвчний халдварыг 94752 авч, 3249 хүн нас барж, 50698 хүн эдгэрээд байгаа юм. Дэгдэлтийн хамгийн их хувийг БНХАУ эзэлж түүний араас БНСУ, Итали зэрэг улсууд бүртгэгджээ. Уг өвчний улмаас нас барсан хүмүүсийн тоо БНСУ-д 32 болжээ.

Харин Италид өчигдөр 28 хүн уг өвчнөөр амиа алдаж тус улсад нийт нас барагсдын тоо 107 хүрчээ. Мөн Иран улсын хувьд өчигдөр 15 хүн нас барж нийт нас барсан хүний тоо 92 болжээ.

АНУ-ын хувьд өчигдөр 2 хүн амиа алдаж нийт нас барагсдын тоо 11 хүрч, өчигдрийн байдлаар дэлхий дахинд коронавирусийн улмаас нийт 83 хүн амиа алджээ.

Exit mobile version