Эрүүл мэнд
“Замын-Үүд”, “Алтанбулаг”, “Цагааннуур” чөлөөт бүсүүдийн албан хаагчид нэг өдрийн цалингаа хандивлалаа
Нийтэлсэн
5 жил өмнөНийтлэлч
АдминШинэ төрлийн коронавирус буюу “Сovid-19” халдварт өвчинтэй тэмцэж байгаа мэргэжлийн байгууллагуудын албан хаагчдын ажиллах нөхцөлийг сайжруулах, тэдэнд урам зориг өгөх зорилгоор уриалга гаргаж Улсын хэмжээнд хандивийн аян өрнүүлж байгаа билээ. Тус уриалгыг дэмжиж “Замын-Үүд”, “Алтанбулаг”, “Цагааннуур” чөлөөт бүсүүдийн албан хаагчид Сovid-19 халдварт өвчинтэй тэмцэхэд итгэл, сэтгэлээрээ хамт байгаагаа илэрхийлэн нэг өдрийн цалингаа Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга Бригадын генерал Г.Ариунбуян нарт хүлээлгэн өгч, коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхэд шаардлагатай бүхий л арга хэмжээг авч, цаг наргүй ажиллаж байгаа мэргэжлийн байгууллагуудад талархал илэрхийллээ.
“ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА