Эрүүл мэнд

Уушгины хатгалгаагаа эмчлүүлж байгаа хүмүүсээс түүврийн аргаар 60 хүнд шинжилгээ хийхэд COVID-19 халдвар илрээгүй

Нийтэлсэн

ХӨСҮТ-ээс COVID-19 халдварын шинжилгээний хариуг ЭМЯ-ны ээлжит хурлын үеэр мэдээллээ.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “2020 оны хоёрдугаар сарын 3-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан дөрвөн тохиолдлын шинжилгээнд коронавирус илрээгүй.  Гуравдугаар сарын 4-нд нэг сэжигтэй тохиолдлыг тусгаарлаж, шинжилгээ хийж байна. Мөн нэмж нийт 14 хүнийг ажиглалтад авсан.

Бид сэжигтэй тохиолдлыг шинжилж, ажиглалтад авахаас гадна уушгины хатгалгааны улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа насанд хүрэгчдээс санамсаргүй түүврээр 60 хүнийг сонгон авч, шинэ коронавирусийн халдвар байгаа эсэхийг илрүүлэх шинжилгээ хийхэд COVID-19 халдвар илрээгүй. Энэ бол баталгаажуулах тандалт судалгаа юм” гэв.

Exit mobile version