Нийгэм

Солонгост амьдарч буй монголчууд визээ цахимаар сунгуулах боломжтой боллоо

Нийтэлсэн

Ковид 19-ийн дэгдэлттэй холбоотойгоор БНСУ-д оршин суугаа монгол иргэдийн визийг сунгах тухай нэмэлт мэдээллийг Монгол Улсаас тус улсад суугаа Элчин сайдын яамнаас ирүүлжээ.

Визтэй холбоотойгоор иргэдэд учирч байгаа хүндрэлийг багасгах зорилгоор аялал жуулчлал, транзит визээр түр ирээд буй манай иргэдийн визийн хугацааг сунгах асуудлаар Сөүл дэх ЭСЯ-наас БНСУ-ын ХЗЯ-ны Гадаадын иргэн харьяатын газар /Иммигрэйшн/-д тодорхой хүсэлтүүдийг тавьсан.

Иммигрэйшнтэй тохирсны дагуу 2 сарын 25-наас 3 сарын 11-ний өдрүүдэд визийн хугацаа дуусаж байгаа аялал жуулчлалын “C-3”, транзит “В-2” визтэй манай иргэд оршин суугаа газартаа ойр орших Гадаадын иргэн харьяатын газарт дугаар /цахим хуудсаар оочерын дугаар эхэлж авна/ авч өөрийн биеэр очих, эсвэл https://www.hikorea.go.kr цахим хуудсаар дамжуулан цахим хэлбэрээр виз сунгалтаа мэдүүлэх боломжтой болсныг мэдэгдье.

Өөрийн биеэр очих тохиодолд бүрдүүлэх материал:

  • Гадаад паспорт
  • Анкет /통합신청서-г дараах холбоосоос татах/
  • https://www.hikorea.go.kr/pt/DownLoadTemplPopupR_kr.pt
  • Агаарын тээврийн компаниас нислэг цуцлагдсан тодорхойлолт
  • 2/26-3/11-ний хооронд явах нисэх онгоцны тийз
  • БНСУ-ын Гадаадын иргэн харьяатын газрын цахим хуудасны дараах хаягаар өөрийн гадаад паспортын мэдээллээр дугаар /оочерын дугаар/ авна. https://www.hikorea.go.kr/pt/ResvNonRegIdntCM_en.pt

Цахимаар сунгалт хийлгэх тохиолдолд:

БНСУ-ын ХЗЯ-ны Гадаадын иргэн харьяатын газрын цахим хуудасны дараах холбоосоор цахимаар сунгалт хийлгэх боломжтой.
https://www.hikorea.go.kr/pt/CvlapplInfoDetailR_en.pt…

Жич: Цахим бүртгэл хийлгэхэд солонгос, англи хэлтэй, компьютерийн мэдлэгтэй хүний туслалцаа авахыг зөвлөж байна

Иргэд цаашид ЭСЯ-НД ӨӨРӨӨ ИРЖ АЛБАН БИЧИГ АВАХ ШААРДЛАГАГҮЙ. Хэрвээ визээ сунгуулахад ямар нэгэн хүндрэл бэрхшээл гарвал ЭСЯ-ны ШУУРХАЙ УТАС 010-8205-3464-т холбогдоно уу.

Гадаад иргэдийн мэдээллийн нэгдсэн лавлах болох 1345, мөн цагаачлалын албаны https://www.hikorea.go.kr цахим хуудаснаас тодруулна уу.

БНСУ-д суралцдаг оюутнуудын анхааралд:

БНСУ-д суралцдаг (бакалавр, магистр, доктор зэрэг хамгаалах) боловч Монголд түр очоод нислэггүй болсонтой холбоотойгоор БНСУ-д эргэж ирж чадахгүй, энэ хооронд оршин суух хугацаа дууссан оюутан өөрийн суралцаж буй сургуультай холбоо барьж оршин суух хугацаагаа сунгуулах хүсэлтээ тавина. Таны сургуулийн зүгээс хүсэлтийг БНСУ-ын Хууль зүйн яаманд дамжуулж, оюутны оршин суух хугацааг сунгуулна.

Дэлгэрэнгүй мэдээллийг БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны цахим хуудас “http://overseas.mofa.go.kr/mn-mn/index.do”-аас авна уу.

МОНГОЛ УЛСААС БНСУ-Д СУУГАА
ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

Exit mobile version