Эрүүл мэнд

Сахал коронавирусээр өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлдэг үү

Нийтэлсэн

Сахал нь коронавирусээр өвлөх магадлалыг ихэсгэдэг гэсэн ярианд эрдэмтэд тайлбар өгчээ. Ер нь бол ийм нотолгоо одоогоор байхгүй. Гэхдээ энэ нь үгүй гэсэн үг биш. Үс ер нь аливаа үнэрийг маш сайн шингээдэгийг бүгд мэдэх биз. Тэгвэл үнэрийг шингээж тогтоон барьдгийнхаа нэгэн адил элдэв вирус, бактерийг ч агуулж явдаг нь судалгаагаар батлагджээ. АНУ-ын микробиологич Жон Голобик янз бүрийн насны эрчүүдийн сахлыг шинжилж үзээд жорлонгоос ч бохир болохыг олж тогтоосон байна. Ямар нэгэн газрыг сахлын түвшинд бохирдуулж гэмээ нь Мэргэжлийн хяналтаас нэн даруй хааж, ариутгал халдваргүйтгэлийн арга хэмжээг яаралтай авах байсан гэж тэрээр онцолсон байна.

Биеийн үс нь халдварт өвчнөөр өвдөх магадлалыг нэмэгдүүлдэг гэж нотлох эмч нар байдаг ч энэ тал дээр тусгайлсан судалгаа шинжилгээ одоо болтол хийгдээгүй. Ер нь бол сахал гэлтгүй толгой, суга, цавины үс нь маш олон төрлийн бактери, микроорганизмуудыг тээж байдаг нь нэгэнт батлагдсан. Тиймээс усанд байнга орж, сахлаа савандаж угаан ариутгаж байх нь чухал юм.

Нөгөө талаар, ямар ч үсгүй мөлчгөр арьс нь харшил болон бусад өвчлөлд өртөх магадлалыг нэмэгдүүлдгийг туршилтаар баталсан байна.

Exit mobile version