Нийгэм

Г.Доржзодовыг улсын хилээр гарах, Ц.Сандуй, А.Ганбаатар нартай уулзахыг хориглолоо

Нийтэлсэн

Г.Доржзодовыг яллагдагчаар татаж хилийн хориг тавилаа.

Тодруулбал, Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр буюу гуравдугаар сарын 05-ны өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авахуулахаар ирүүлсэн прокурорын саналыг хүлээн авч хэлэлцлээ.

Улмаар прокурор, яллагдагч болон түүний өмгөөлөгчөөс гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн Г.Доржзодовт “Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах, “Улаанбаатар хотын нутаг дэсгэрээс гарахыг хязгаарлах” “Ц.Сандуй, А.Ганбаатар нартай уулзахыг хориглох“ шийдвэр гаргажээ.

Нийслэлийн прокурорын газраас Г.Доржзодовт холбогдуулан Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 82*1 дугаар зүйл буюу Сонгуулийг будлиантуулж төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах гэсний 821-1 дэх хэсэг Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах зорилгоор сонгуулийг зохион байгуулалттайгаар будлиантуулсан бол таваас арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж зааснаар 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татжээ.

Эх сурвалж: Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх

Exit mobile version