Бидэнтэй нэгд

Улс төр

Эрүүдэн шүүх ажиллагааг зохион байгуулсан Б.Хурц Баянзүрхэд АН-аас нэр дэвшихээр ₮100 сая өгсөн байсан

Нийтэлсэн

Ардчилсан намын даргын ахлах зөвлөх З.Энхболд “Тавантолгойг хувьчлах тухай УИХ-ын 2018 оны 73-р тогтоолыг нэн даруй хүчингүй болгохгүй бол 2019 онд Үндсэн хуульд нэмсэн 6.2 гэсэн заалттай шууд зөрчилдөж байна” хэмээн мэдээлээд буй. 

Үүнтэй холбоотой болон цаг үеийн асуудлаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, асуултад хариуллаа.

– З.Энхболд сүүлийн үед хэвлэлд өгсөн асуудлын талаар Засгийн газар ямар арга хэмжээ авч байгаа вэ?

– Сонгуулийн улс төр идэвхжиж байх шиг байна. Хүмүүс мэдэн будилдаг болж байна. Өнөөдөр би ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүхэд “Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2018 оны 33/21 дугаар бүхий зөвлөмжийг Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 19.1, Засгийн газрын 2017 оны 247 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын төрийн болон албаны нууцыг хамгаалах нийтлэг журмын 3.5-д заасны дагуу ил болгох санал” өгөх гэж байна.

Нууц учраас нарийн зүйлийг мэдээлэл ил болсны дараа мэдээлэх боломжтой. ҮАБЗ-өөс Тавантолгойн нүүрсний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, төмөр замын дэд бүтцийг явуулах зөвлөмж гаргасан.

ҮАБЗ-ийн ажлын албатай хамгийн ойрхон ажилладаг хүн бол Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга байдаг. З.Энхболд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга байснаас нь хойш хоёр жилийн хугацаа өнгөрсөн байна. Тус хугацаанд үнэхээр буруу гэж бодсон юм бол засахгүй яасан юм.

Ардчилсан намын увайгүй улс төр олон давтагдаж байгаа учраас болгоомжтой байдлаар Засгийн газар хандаж ирсэн. Гэхдээ өнөөдөр нотлогдож байгаа юм. Судалгааны түвшинд хийгдээд Тавантолгойн орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулахад олон улсын түвшинд IPO нээлттэй хийх талаар судалгааны ажил явж байгаа. Энэ зөв арга мөн үү, мөн. Гэхдээ энэ бол улс төрийн байдлаар явахгүй нь тодорхой болж байгаа юм.

Энэ зөвлөмж ил болсны дараа Засгийн газын хуралдаан зарлаад шаардлагатай бол зөвлөмжийг Ерөнхий сайд татгалзан, гарах тухай асуудал хөндөгдөнө гэсэн үг. Үүнийг дагаад дэд бүтцийн ажлууд зогсох эрсдлүүд үүсэж магадгүй гэдгийг анхааруулъя.

Хоёрдугаарт. Монголчууд бид төрийн албанд ажиллаж байсан экс дарга нарынхаа учрыг олохгүй бол болохоо байлаа. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга байхдаа нэг асуудлыг өөрөөр ярьдаг. Дараа нь Ардчилсан намын даргын ахлах зөвлөх болоод төрийн нууцтай холбоотой зүйлсийг гаргаж тавиад өөрөө мэдэхгүй юм шиг улс төр хийдэг байж болохгүй. Мөн УИХ-ын дарга байхдаа “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг мэдэхгүй байна гэдэг худлаа. УИХ-ын дарга хүн тэр том хэмжээний зүйлийг мэдэхгүй байх боломжгүй. Тэгсэн хэрнэ одоо өөрөө мэдэхгүй, Ч.Сайханбилэг хийсэн гээд яриа өгөөд яваад байдаг. Ийм байдлаар цаашид төрийн алба явж болохгүй.

Өнөөдөр улс оронд амаргүй нөхцөл байдал нүүрлэчихээд байна. Үнэндээ бидэнд улс төр хийгээд байх цаг алга. Үүнийг сөрөг хүчин ойлгож харах ёстой.

Стратегийн орд газрыг хууль бусаар олгох оролдлогууд дээр Ардчилсан нам эцэслэн цэг тавья гэж бодож байгаа бол зугатаагаад гараад явчихсан Ц.Элбэгдоржоо олж ир. Ч.Сайханбилэг гэх хүнээ олж ир. Гадагшаа хил даваад зугтчихдаг зүйл байж болох уу.

Нэг зүйлийг хариуцлагатайгаар хэлье. У.Хүрэлсүхийн Засгийн газар ямар нэгэн байдлаар хууль бус зүйл хийхгүй. Үүнд ард түмэн бидэнд итгэж болно.

  • Бид хэзээ ч Засгийн газрын хуралдаанаар оруулахгүйгээр Дубайн гэрээг ганцаараа үзэглэх эрсдэлтэй зүйл хийхгүй.
  • Бид хэзээ ч Тавантолгойн орд газрыг хууль бусаар урд хөршид зарах нууц тохироог хийхгүй.
  • Бид хэзээ ч УИХ-аар оруулахгүйгээр “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг төрийн мөнгөөр аваад хувийн компанид өгөх ажлыг хийхгүй.
  • Бид хэзээ ч ил тодын тухай хууль хийгээд Монгол Улсыг саарал жагсаалтад оруулах асуудал дахиж гаргахгүй.

Өнөөдөр макро эдийн засгийн үзүүлэлтүүд, төрийн сахилга бат сайжирч байгаа. Ардчилсан намын арчаагүй дөрвөн жилийн алдаа оноог цэгцлэх гэж үйлээ үзэн ажиллаж байна. Хэрвээ мэтгэлцэх гэж байгаа бол шийдлээр, мөрийн хөтөлбөрөөр өрсөлд. Сөрөг хүчнийнхэн дээрээ суудлаа олмоор байна. ҮАБЗ-ийн зөвлөмж гарахаар ирэх долоо хоногийн Засгийн газрын хурлаар ил болно.

“Эрдэнэт үйлдвэр”-т тогтоосон онцгой дэглэм хоёр өдрийн дараа дуусах гэж байна. Үүнтэй холбоотой олон нийтийн анхаарлыг өөр тийш нь сарниулах оролдлого сүүлийн үед гарч ирж байна. Холбогдох бүх хууль хяналтын байгууллагуудын шалгалт ороод дуусаж байгаа. Эрдэнэт дээр учир битүүлэг олон зүйл гарч ирсэн ба энэ талаар онцгой дэглэм нь дуусахаар дэлгэрэнгүй танилцуулна.

Жишээ нь, зэсийн баяжмалыг 11-12 компанид олгодог. Компаниудыг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүн эрэмбэлдэг нь тус шалгалтын дүнгээр тогтоогдож байгаа юм. Түүгээрээ Монголын талд зардал өсгөөд оффшор компаниуддаа дамжуулж авсан. Зарим мөнгө нь Монголд орж ирээд үл хөдлөх болсон зүйлс урьдчилсан байдлаар тогтоогдсон.

Мөн Цахиагийн Элбэгдоржийн эргэн тойрны найзууд нийлж, United friends буюу Нэгдмэл найзуудын холбоо гэх компани байгуулсан байна. Түүнд нь манай хууль хяналтын байгууллагын удирдлагууд, найзууд нь, зарим нэг улстөрч холбогдож, оффшор бүсээс мөнгө угаасан үйлдэл нотлогдсон. Магадгүй үүнээс болж Цахиагийн Элбэгдорж эх орондоо ирж чадахгүй байгаа.

Одоо ирээд хуулийнхаа өмнө шалгуулах хэрэгтэй. Монгол Улсын төрийн нууцыг тээгээд явж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд байсан хүмүүс нь гаднын нутагт байгаад байж болохгүй. Ямар удаан хугацаанд хуралд явдаг юм бэ. Зургаан сар боллоо.

Дөрөвдүгээрт. Эрүүдэн шүүхтэй холбоотой асуудал шүүх дээр замхарч байгаа ба үүнийг бид шахаж ажиллаж байна. Эрүүдэн шүүх үйл ажиллагааг зохион байгуулсан Б.Хурц Баянзүрх дүүрэгт ардчилсан намаас нэр дэвшинэ. 100 сая төгрөгөө өгсөн байна лээ.

100 саяыг олж өгч чадахгүй олон залуучууд буцаад банкнаас, уул уурхайн компаниудаас очиж авна. Дахиад барьцаалагдсан улстөрчид Монголын парламентад орж ирэх магадлал үүсэж байна.

Өнөөдөр ийм мэдэгдэл хийж байгаадаа харамсаж байна. Гэхдээ өөрсдөө ийм асуудал ярихгүй бол болохгүй нөхцөл байдалд оруулж байгааг та бүхэн ойлгоорой. Эдийн засагтай холбоотой арга хэмжээ авах зайлшгүй шаардлага энэ үед үүсээд буй. Удахгүй  та бүхэнд баримттайгаар бүх мэдээллийг хүргэх болно.

– “Жаст”-ын Батхүүгийн асуудал юу болж байна вэ? 

– Сая Эрүүгийн байцаан шийтгэх хуульд өөрчлөлт орсон. Ингэснээр шүүх дээр гацсан олон хэргүүд урагшлах нөхцөл байдал үүссэн. Гэхдээ шүүгч нар шударга байж чадвал. Хуулийн хувьд ямар нэгэн байдлаар шалтаглах асуудал байхгүй. Энэ дунд Жастын Батхүүтэй холбоотой асуудал орж, хуулийн дагуу шийдэгдэнэ. Хөрөнгийг нь битүүмжилсэн байгаа. Харамсалтай нь шүүхийн шийдвэр гарч байж шийдэгдэнэ гэх тайлбарыг прокурор бидэнд хэлсэн.

– Сайн малчин тодруулахад жил болгон 70 гаруй хүн тодруулдаг байж байгаад энэ жил 100 гаруй хүн болж нэмэгдсэн бэ. Сонгуультай холбоотой юу?

– Сайн малчны шагнал гардуулагдаагүй. Ч.Улаан сайдаас тодруулсан нь зөв байх.

– Цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор эдийн засагт авах арга хэмжээний талаар?

– Засгийн газар хорио цээртэй холбоотойгоор илэрхийлж буй нэг байр суурь нь улсын төсөвт тодотгол хийхгүй. ААН-үүд тус бүрдээ төлөвлөлт хийж байгаа.

CRI Монгол радио1 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио1 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио1 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио2 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент2 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр2 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр2 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм2 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм2 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм2 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент2 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент2 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр2 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч2 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио3 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм2 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч2 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа