Эрүүл мэнд

Сэжигтэй тохиолдол хэмээн хоёр иргэнийг ХӨСҮТ-д тусгаарлалаа

Нийтэлсэн

Агаарын тээврээр ирсэн хоёр иргэнд коронавирусийн халдварын шинж тэмдэг ажиглагдсан тул ХӨСҮТ-д тусгаарлажээ.

Тодруулбал, Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн нислэгээр коронавирусийн халдварын голомттой бүс нутгаас манай улсын 15 иргэн иржээ.

Үүнд БНСУ-аас 8, Япон 1, Австри 2, Итали улсаас 4 иргэн ирсэн байв. Эдгээр иргэдийн хоёрт нь коронавирусийн шинж тэмдэг илэрсэн буюу цээж, хоолой өвдөх зовиуртай байгаа юм. Тэднийг ХӨСҮТ-д яаралтай шилжүүлээд байна.

Exit mobile version