Нийгэм

Мөнгөн ус худалдаалах гэж байсныг илрүүлжээ

Нийтэлсэн

Мөнгөн ус худалдаалах гэж байсан этгээдүүдийг илрүүлжээ. Тодруулбал, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн арваннэгдүгээр хороо, Хангай хотхоны байрны авто зогсоолд кроун загварын суудлын автомашинд Эрүүгийн цагдаагийн газрын тасгийн дарга шалгалт хийжээ. Улмаар Улаанбаатар хотын харьяат 48 настай эрэгтэй Б, 54 настай эрэгтэй П, 56 настай эрэгтэй Н нар “Луна” гэсэн хаягтай ягаан өнгийн нэг кг орчим жинтэй химийн бодисыг худалдан борлуулах гэж байна гэсэн дуудлагыг цагдаагийн байгууллагаас энэ сарын 5-ны өдрийн 17.40 цагт дүүргийн онцгой байдлын газарт  ирүүлсэн аж.

Энэ дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын химийн мэргэжилтэн улаан мөнгөн ус болохыг тогтоож, цагдаагийн байгууллагаас Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлагын газарт хүлээлгэн өгсөн байна.

Exit mobile version